Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Г.Занданшатар: Засгийн газар гарааны 100 хоногтоо дижитал ирээдүйн суурийг тавьж чадлаа

Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарын шинэ мэдлэг, инновац, технологи, ирээдүйн чиг хандлага, хөрөнгө оруулалт, бодлогын асуудлыг хэлэлцэн туршлага солилцох, талуудын бодит оролцоог хангах үндэсний хэмжээний цогц арга хэмжээ болсон “Tech Week 2025”-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй "ICT FORUM" Төрийн ордон эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар тус арга хэмжээний нээлтэд үг хэллээ.

Засгийн газрын 100 хоног өнөөдөр тохиож буйг онцлоод, гарааны 100 хоногтоо мэдээллийн технологийн салбарт түүхэн шинэлэг алхмуудыг хийж, шинэ эрин үеийн эхлэлийг тавилаа гэв. Засгийн газар “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих Виртуал бүс” байгуулж, “Digital First” бодлогын долоон зарчим, 74 зөвлөмж болон “Их өгөгдөл ба хиймэл оюуны үндэсний стратеги”-ийг баталж хэрэгжүүлж эхэлснээр Монголын дижитал ирээдүйн бат бөх суурийг тавилаа. Эдгээр алхам төрийн бүтээмжийг нэмэгдүүлж, иргэн, бизнесийн өмнө тулгамддаг асуудлыг түргэн шуурхай, ухаалаг технологийн шийдлээр шийдэх гарц нээж байгааг тэмдэглэв.

“И-Монголиа 5.0”-ийг нэвтрүүллээ. Мөн ойрын хугацаанд И-баримтыг бүрэн цахимжуулна. Засгийн газрын тэргүүлэх бодлого бол “Digital First” буюу “Цахимаар түрүүнд” гэсэн зарчим юм. Засгийн газар “5D стратеги”-ийн хүрээнд Монголын ирээдүйг тодорхойлох том зорилтуудыг дэвшүүлсэн. Тухайлбал, эдийн засаг болон экспортоо 10 жилийн дотор хоёр дахин өсгөх, сэргээгдэх эрчим хүчийг хоёр дахин нэмэгдүүлэх, эдийн засгийн бие даасан байдлыг баталгаажуулах, төрийн үйлчилгээг бүрэн цахимжуулж, дижитал эдийн засгийг шинэ шатанд гаргах зорилт гэдгийг танилцууллаа.

Монгол Улс цахим шилжилтээ эрчимжүүлсний дүнд НҮБ-ын үнэлгээгээр дэлхийн 193 улсаас 46 дугаар байрт орж, цахим засаглалын хөгжлийн түвшнээ шинэ шатанд гаргалаа. Энэ бол шуудангаас эхлээд мэдээллийн технологийн салбарын үе үеийн удирдлага, инженер, техникийн ажилтнуудын хичээл зүтгэлийн үр дүн юм. Тус салбарт өдөр бүр хөдөлмөрлөж буй 21.2 мянган ажилтан, тэдний ард зогсдог гэр бүлийн 74 мянган гишүүний үнэтэй хувь нэмэрт Ерөнхий сайд талархал илэрхийлээд, “ХУР”, “ДАН”, “И-Монголиа” зэрэг дэвшилтэт системийн ачаар өнөөдөр хоёр сая иргэн төрийн 1263 үйлчилгээг цахимаар авч, сүүлийн таван жилд нийтдээ 1.7 их наяд төгрөг хэмнэсэн нь Монголын цахим шилжилтийн бодит үр дүн юм гэлээ.

“Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих Виртуал бүс”-ийг нээж, татварын таатай орчин бүрдүүлж, есөн төрлийн дэмжлэг үзүүлэхээс гадна GPU кластер, үндэсний их өгөгдлийн санг ашиглалтад оруулж, их өгөгдөл ба хиймэл оюуны чиглэлээр олон улсын түвшний сургалтын хөтөлбөрүүдийг эхлүүлэхээр төлөвлөсөн.

Монголын ирээдүйг тодорхойлох гол түлхүүр бол мэдээллийн технологийн салбар. Тиймээс төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага, гарааны бизнес эрхлэгчид хүчээ нэгтгэн, шинэ боломжоо бүрэн ашиглаж, “Цахим үндэстэн” болох их үйлсийг хамтдаа эхлүүлье гэж Ерөнхий сайд уриаллаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.