Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Гэр бүлээрээ боловсролын салбарт ажиллаж буй 8 өрхөд түрээслээд өмчлөх орон сууц олгожээ

Дэлхийн багш нарын баярын 31 дэх өдөр, Монголын багш нарын баярын 59 дэх өдрийг тохиолдуулан "Нийслэлийн боловсрол-Амжилтын эзэд" арга хэмжээг зохион байгууллаа. Энэ үеэр нийслэлийн шилдэг багш, ажилчдыг шагнаж урамшууллаа.

Нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн нийт 1000 орчим байгууллагад 43.000 орчим багш, ажилтан ажиллаж байна. Нийт багш, ажилтнуудын 1000 орчим нь боловсролын салбарт гэр бүлээрээ ажилладаг. Нийслэлээс эдгээр гэр бүлийн 40 гаруйд түрээслээд өмчлөх орон сууц олгоод байсан. Энэ удаа мөн 8 гэр бүлд түрээслээд өмчлөх орон сууц олголоо.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “Өнөөдөр нийслэлээс боловсролын салбарт барьж буй бодлогын хүрээнд амжилттай ажиллаж буй багш нарыг урамшууллаа. Багш нарын нийгмийн баталгааг дэмжих үүднээс өнөөдөр найман багш гэр бүлд түрээслээд өмчлөх орон сууцны эрх олголоо. Ингэснээр 50 багш гэр бүл орон сууцтай болж байна. Мөн тэгш хамруулан сургах чиглэлээр хамгийн сайн менежменттэй ажиллаж байгаа сургууль, цэцэрлэг, хамгийн сайн зөвлөх багш, цахим сургалтын платформыг амжилттай хэрэгжүүлж буй багш нарыг шалгаруулж урамшууллаа” гэв.

НЕБ-ын 9 дүгээр сургуулийн бага ангийн багш Л.Сайнсанаагийн гэр бүл “Миний хувьд 11 дэх жилдээ багшаар ажиллаж байна. Энэ мэргэжлийг сонгох болсон шалтгаан нь миний ээж. Ээж маань боловсролын салбарт 30 гаруй жил ажиллаж, тэтгэвэртээ суусан ч одоо хүртэл ажиллаж байгаа бага ангийн багш. Мөн эхнэр маань Хөгжил сургуулийн Англи хэлний багшаар ажилладаг бөгөөд 13 дахь жилдээ ажиллаж байна. Манай ам бүл хоёр ихэр хүү, хоёр ихэр охинтой. Боловсролын байгууллагад тасралтгүй 10 гаруй жил ажилласны хөдөлмөрийг үнэлж, манай гэр бүлийг түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны эрхээр шагнасанд баяртай байна” гэв.

НЕБ-ын 115 дугаар сургуулийн сургалтын менежер С.Эрдэнэсүх “Дадлагын багш ирж, хичээл заахад тэр багш надад маш их таалагдаж, ойр дотно санагдсан. Багш маань олон зүйл зааж сургасан учраас багшийн мэргэжлийг сонгож, ийнхүү 18 дахь жилдээ ажиллаж байна. Миний эхнэр НЕБ-ын 102 дугаар сургуулийн гадаад хэлний багш бөгөөд боловсролын байгууллагад 12 дахь жилдээ ажиллаж байна. Гэр бүлээрээ багш байх нь сайхан ч бас хэцүү үе бий. Гэхдээ бид багш мэргэжлээрээ хайртай. Энэ мэргэжлээр ажиллаж байгаа хэзээ ч харамсаж байгаагүй. Өнөөдөр түрээслээд өмчлөх байрны эзэн болсонд баяртай байна. Энэ шагнал олон залуу багш гэр бүлийг дэмжсэн, нүдээ олсон шагнал байна. Нийт багш нартаа Монголын багш нарын 59 дэх өдрийн мэндийг хүргэе. Та бүхэн Монголын ирээдүй болсон хүүхэд, залуучуудыг сурган хүмүүжүүлж буй агуу үйлстнүүд. Өөрсдийн мэргэжлээрээ үргэлж бахархаж яваарай” гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.