Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
“Усан тойрог” гадна талбайн нээлттэй үзэсгэлэн-танин мэдэхүйн өдөрлөгт Ус сувгийн удирдах газар оролцжээ

Монголын Мянганы сорилтын сан нь” Мянганы сорилтын II Компакт гэрээ буюу Усны Компакт”-ийн хүрээнд улаанбаатар хотын усны тогтвортой хэрэглээг урт хугацаанд хангах зорилготойгоор Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Уг хөтөлбөрийн үр өгөөж болон усны ухаалаг хэрэглээг олон нийт, залуучуудад түгээн таниулах зорилготой “Усан тойрог” гадна талбайн нээлттэй үзэсгэлэн-танин мэдэхүйн арга хэмжээг “Бидний ус-Бидний ирээдүй” уриан дор Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэн /Рио Парк/-д зохион байгуулж байгаа юм.

7 хоног үргэлжлэх энэхүү арга хэмжээнд аравдугаар сарын 08 ны өдөр УСУГ-ын инженер техникийн ажилтан албан хаагчдаас бүрдсэн 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож, УСУГ-аас явуулж байгаа бодлого үйл ажиллагаа, хэрэглэгчдэд чигэлсэн мэдээ мэдээллийг өгч ажиллаа. Тухайлбал УСУГ-ын Усны төв лабораторийн Химич Х.Соёл-Эрдэнэ “Усны чанар, шинжилгээ, лаборатори” сэдэвт сонирхолтой лекцийг оюутан залууст танилцуулсан бол, УСУГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх албанаас хэрэглэгч гэрээлэгч байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах, цаашлаад УСУГ-аас явуулж байгаа үйл ажиллагааны талаархи нээлттэй мэдээллийг өгч ажилсан байна.

Ташрамд, Монголын Мянганы сорилтын II Компакт гэрээний тухай АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 112 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас бүрдсэн нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий Усны Компакт гэрээгээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монгол Улсад анх удаа Ус гүн цэвэршүүлэх болон Ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун зүгт өргөжин тэлэх, эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.