Уншиж байна...
Ерөнхий сайд Г.Занданшатар "Цөлжилттэй тэмцэх тухай" НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуадтай уулзавА.Баяр: Зах, худалдааны төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулах боломжийг судалъяCOP17: Олон талт хэлэлцээний чадавхыг бэхжүүлэх сургалт эхэллээИхэнх нутгаар салхи шуургатай байнаДулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэНөөцийн махны өргөтгөсөн худалдааг долоон байршилд зохион байгуулж байнаУЕПГ: Нэгдүгээр сард 551 мянган зөрчил бүртгэгджээА.Амартүвшин: Нийслэлд хий цэнэглэх 33 цэг байгуулнаУлаанбаатарт -9 хэм хүйтэн байнаЖ.Энхжаргалан: Хотын эргэн тойрон дахь бүх уулын амыг Нийслэлийн мэдэлд шилжүүлж хууль бус бүх хашааг нураах ёстойЖанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээГол мөрөн, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-45 см нимгэн байнаНийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байнаМөрийтэй тоглоом зохион байгуулж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүлжээ
НИТХ-ын дарга А.Баяр: Бусан Улаанбаатар хотууд бизнесийн хамтын ажиллагаатай корпорац байгуулах боломжтой

НИТХ-ын дарга А.Баяр БНСУ-ын Бусан хотод ажиллалаа. Тэрбээр тус хотын Худалдаа аж үйлдвэрийн танхим, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нэгдсэн эмнэлэг, хотын төв театр, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Бусан бол далайн болон чингэлэг тээвэрлэлтээрээ дэлхийд томд тооцогддог боомт хот юм. Тэр хэрээр эдийн засаг, бизнесийн хөгжлийн төв болж буй хот. Бусан нь хөлөг онгоцны үйлдвэрлэл, усан тээвэр, ложистикийн салбарыг эдийн засгийн тулгуураа болгохоос гадна ухаалаг, ногоон хот болох амбийц нь технологийн хөгжилтэйгөө уялдсанаар авто замын дэд бүтэц, усан замын тээвэр, хог хаягдал дахин боловсруулалт, ногоон эрчим хүч, аялал жуулчлалын салбар нь хотын түшиц, голлох эдийн засгийн эх үүсвэр болж байгаа аж.

НИТХ-ын дарга А.Баяр Бусан хотын Худалдаа аж үйлдвэрийн танхимд зочлох үеэрээ Улаанбаатар Бусан хотын эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэл дэх хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахыг зорьж байгаагаа илэрхийллээ. Энэ тухайгаа “Манай хоёр хот өөрийн гэсэн онцлогтой ч иргэндээ ээлтэй хөгжих ижил зорилготой. Энэ хөгжлийн зам дээр Бусан хотын удирдлагууд та бүхэнтэй уулзаж, Улаанбаатар хотын НИТХ-ын төлөөлөгчидтэйгөө хамтдаа уулзаж байгаадаа баяртай байна. Улаанбаатар хот Бусан хоттой биенесийн хамтын ажиллагааг  эхлүүлэх боломжийг та бүхэн олгож өгнө үү. Өөрөөр хэлбэл, экспортод суурилсан, нэмүү өртөг шингээх салбарт бид та бүхэнтэй хамтарч ажиллахыг хүсэж байна. Монгол компани, аж ахуйн нэгж Бусанд бизнес эрхлэх ямар боломж байна вэ, монголын үйлдвэрлэгчид Бусаны зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэх таатай гарцыг бий болгохыг хүсье. Аялал жуулчлалын салбараа түшиглэн хоёр хотын хамтарсан корпорац байгуулах боломжтой эсэхийг бид эрэлхийлж байна” гэдгийг яриандаа онцоллоо.

Сонирхуулахад, Бусан хотын хүн амын бүтэц алдагдаж хөдөлмөрийн насны залуус нийслэл рүү чиглэсэнтэй холбоотой ажиллах хүчний хомсдол үүсэх эрсдэл бий болжээ. Тиймээс төрийн болон орон нутгийн засаг захиргаанаас хүн амын шилжилт хөдөлгөөн, залуучууд, гэр бүлийг дэмжих зорилгоор орон сууцны нөхцөлийг сайжруулах бодлогыг баримталж буй ажээ.

МОНГОЛЫН ӨВЛИЙГ ҮЗЭХ ГЭСЭН ЖУУЛЧДЫН ЦУВАА НЭМЭГДСЭН

Бусан жуулчдын хот болжээ. Эдийн засгийн орчныг нь тэлж, орлогынх нь голлох эх үүсвэр нь аялал жуулчлалын салбар гэв. Аялал жуулчлалын салбар сэргэхийн хэрээр ажиллах хүчний хөдөлмөр эрхлэлт ч сайжирчээ. Тухайлбал,  өнгөрсөн зургаадугаар сарын байдлаар Бусан дахь нийт ажилтай хүмүүсийн тоо ойролцоогоор нэг сая 717 мянга болсон нь өмнөх оны мөн үеэс 15 мянга орчим хүнээр нэмэгдсэн байна гэдгийг Бусан хотын Худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Ян Жэ Саен хэллээ.  Ажил эрхлэлтийн энэхүү өсөлт нь Бусан хотын эдийн засагт эерэг, тогтвортой өсөлтийг үзүүлж байна гэсэн юм. Энэ үеэр НИТХ-ын дарга А.Баяр “Улаанбаатар хот өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого барьж байна. Монголын өвлийг үзэх гэсэн жуулчдын цуваа нэмэгдсэн. Энэ чиглэлд хөрөнгө оруулах, хамтарч ажиллах бүрэн боломжтой” гэв.  Хариуд нь Ерөнхийлөгч Ян Жэ Саен “Болно, илүү сайн болно, бүх зүйл үүнээс ч илүү сайн болно” хэмээлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.