Уншиж байна...
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээХууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Дэлхийн банкны мэргэжлийн баг Цөлжилтийн эсрэг талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэлийг хангах хүрээнд Монголд ажиллана

НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хуралдаан буюу СОР17 хурал ирэх оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Хурлын бэлтгэл хангах хүрээнд Дэлхийн банкны мэргэжлийн баг манай улсад ажиллахаар болжээ. Энэ тухай БОУАӨ-ийн сайд бөгөөд COP17-ын Үндэсний хорооны дарга Б.Батбаатар, COP17-ын Ажлын албаны дарга Д.Батмөнх нар Дэлхийн банкны Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан дарга Валериа хийсэн уулзалтын хүрээнд ярьсан байна.

Уулзалтын үеэр Дэлхийн банкны төлөөллүүд Монгол Улсад Талуудын бага хурлыг зохион байгуулах болсонд амжилт хүсээд, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох талаар хамгийн чухал үүрэгтэй тус хурлын бэлтгэлд боломжит бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлжээ. Улмаар 2025 оны 10 дугаар сардаа багтаан төлөөлөгч нараа Монгол Улсад ажиллуулахаар төлөвлөснөө онцлоод хамтран хэрэгжүүлэх, зохион байгуулах асуудлуудыг нарийвчлан тодорхойлж байгаа ажээ. Ингэхдээ, бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалт болон чадавх бэхжүүлэх зэрэг чиглэлээр нэгтгэн багцалсан дэмжлэг үзүүлэх боломжтой тул хоёр талаас албаны төлөөлөгчдийг шуурхай хамтран ажиллуулахыг санал болгосон байна.

СОР17 хурал нь Монгол Улсад цөлжилт, газрын доройтлыг бууруулах дэлхий нийтийн хүчин чармайлтад манлайлан оролцох, бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал алхам болох юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.