Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Х.Нямбаатар: Орон сууц нийтийн аж ахуйн салбарынхны цалин жил бүр инфляцын түвшинтэй уялдан нэмэгдэх ёстой

Монгол Улсад нийтийн аж ахуйн салбар үүсэж хөгжсөний 94 жилийн ой, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын 78 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойг тохиолдуулан ОСНААУГ-аас хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээгээр 125 ажилтан, албан хаагчдыг шагнаж урамшууллаа. Арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаяр болон ОСНААУГ-ын ажилчид оролцлоо. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө шинээр батлагдах гэж байна. Анх 1954 онд нийслэл Улаанбаатар хотын нэгдүгээр ерөнхий төлөвлөгөө батлагдсанаас хойш ерөнхий төлөвлөгөөнүүд хүн амын өсөлт, улс орны хөгжлийн боломжид тулгуурлан шинэчлэгдэж ирсэн. Өдгөө Улаанбаатар хотод хоёр сая орчим хүн амьдарч байна. Энэ бол 1987 оны төлөвлөгөөнөөс даруй гурав дахин өссөн үзүүлэлт юм. Улаанбаатар хотод бүртгэлтэй иргэдийн 60 орчим хувь нь төвлөрсөн дулаан хангамж бүхий орон сууцанд амьдарч байна. Өдөр тутамд энэ хүмүүст орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээг үзүүлдэг та бүхний ачаалал тэр чинээгээрээ нэмэгдсэн. Энэ салбарыг бүхэлд нь шинэчлэх зүй ёсны шаардлага тулгарч байна. Орон сууц нийтийн аж ахуйн салбарт ажиллаж байгаа хүн бүр ажлаараа бахархах ёстой. Мөн ажилтан, албан хаагчдын цалин амьдралд нь хүрэлцэхүйц байж, цалин нь жил бүр инфляцын түвшинтэй уялдаж нэмэгддэг байх ёстой. Бид салбарын ажилчдын цалинг нэмэгдүүлэхээс гадна сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр технологийн шинэчлэл хийхийг зорьж ажиллана. Нийтийн тээвэр, хот тохижилтын салбарын тоног төхөөрөмжүүдийг хангалттай шинэчилсэн. Одоо орон сууц, нийтийн аж ахуйн салбарын тоног төхөөрөмжийг шинэчилнэ. Мөн салбарын сан бүрдүүлэх чиглэлээр хууль эрхзүйн шинэчлэл хийнэ” гэлээ. 


Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Мэндбаяр “ОСНААУГ 19 салбар, гурван түгээх төвийн 1935 ажилтантай ажил, үйлчилгээгээ явуулж байна. Нийслэлд байгаа орон сууцууд,  ААН-үүдийн 50-аас дээш хувьд нь энэ  салбарынхан үйлчилгээ үзүүлдэг. Инфляц өндөр,  албан хаагчдын цалин хоёр саяд хүрэхгүй байгаа үед цалин хөлсийг жил бүр үе шаттай нэмэх болсонд хамт олныхоо зүгээс талархснаа илэрхийлье. Энэ салбарт ажиллаж байсан ахмад буурлууд болоод үе үеийн инженер техникийн ажилтнууд, удирдлагуудад баярын мэнд хүргэе” гэлээ. 


Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын ерөнхий инженер Ж.Пүрэвжамц “энэ салбарт 25 жил ажиллаж байна. Инженерийн шугам сүлжээ газар доогуур байрладаг учраас бидний ажил хүний нүдэнд ил харагддаггүй ч хэрэглэгчдийг халаалт, халуун, хүйтэн устай байлгах зэргээр тав тухтай амьдрах бололцоог нь хангаж ажилладаг. Нийслэлээс бидэнд 25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Үүгээр ажилчдын цалингаа нэмэх боломж бүрдлээ. Нийслэлийн удирдлагуудад 1935 ажилчдынхаа өмнөөс баярлалаа гэж хэлье” гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.