Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Т.Батсүх: Өрх бүр ухдаг бус ургадаг баялгаа шүтэж өрхийн орлогоо нэмэгдүүлээсэй
НИТХ-ын Ногоон хөгжлийн хорооны дарга Б.Золтуяа, хорооны гишүүн Д.Отгонсүрэн нар Налайх дүүргийн I хороо, Энгэр шанд гэх газар өөрийн эзэмшлийн хашаандаа дөрвөн улирлын хүлэмж барьж киви, усан үзэм, интоор, өргөст хэмх зэрэг 15 орчим төрлийн жимс, 26 төрлийн мод бут ургуулж байгаа иргэн Т.Батсүхийнхээр зочиллоо. Т.Батсүх 15 жил АНУ-д амьдарсан бөгөөд эх орондоо сайхан амьдрах хүслээ биелүүлж өөрийн хөдөлмөрөөр өнөөдрийн ногоон, эко амьдралаа бүтээж яваа аж. Тэрбээр, иргэд өрхийн орлогоо нэмэгдүүлэхийн тулд ухдаг бус ургадаг баялгаа түшиглээсэй гэв.
No photo description available.
 
No photo description available.
Т.Батсүх 2019 оноос хойш өрхийн бизнесээ эхлүүлжээ. Тэрбээр АНУ-ын Стрэтфорд их сургуулийн Бизнесийн удирдлагын магистр, 2014 онд АНУ-ын Харвардын их сургуулийн Удирдлагын менежмент, 2017 онд Монголын хүний нөөцийн удирдлагын академи, Хүний нөөцийн менежер зэрэг мэргэжлээр суралцжээ. Т.Батсүх Налайх, Багахангай, Багануур дүүргийг хөгжих зорилгоо нэгтгээд, биенээ түшиглэж хөгжөөсэй гэв.
No photo description available.
Ховд аймгийн уугуул, Налайх дүүргийн суугуул тэрбээр эхнэр хоёр хүүхдийн хамтаар "Эко боловсролын төв" бий болгох, "Бумбын төгөл" дөрвөн улирлын цэцэрлэгт хүрээлэн байгуулах зорилготой амьдарч байна.
Т.Батсүх өрхийн тариалан эрхлэхээс гадна мод үржүүлгийн ажилдаа нэлээд анхаарч Монголын эрс тэс уур амьсгалд дасан зохицох чадвартай суулгац бойжуулахдаа нэлээд анхаарч байгаа гэнэ. Мөн тэрбээр хүлэмж хийж борлуулдаг бөгөөд зах зээлийн ханшнаас хямдаар борлуулдаг гэнэ.
May be an image of 1 person, map and text
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.