Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Ж.Амгалан: Хууль зөрчиж, халдвар түгээвэл гурав хүртэл жил хорино

Халдвар авсан иргэдтэй нэгдүгээр хавьталд байсан дам хавьталд орсон, түүнийг нь   цагдаа тагнуул бусад эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдсэн иргэд дэг сахих шаардлагатай байгааг  ЦЕГ-ын дэд дарга, хурандаа  Ж.Амгалан мэдээллээ. 

Халдвар авсан иргэд нэгдүгээр хавьтал болон дам хавьтлын хүн, явсан газраа тодорхой санадаггүй, хэлдэггүй, маршрутаа нуух зэрэг байдлаас болж эрсдэлтэй байна. Энэ нь Монгол Улсын хуулиар зохицуулсан хуулийн заалтуудтай. Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар заалт, эрүүгийн хуулийн 15.6 дугаар заалт бий. Цаашид нэгдүгээр хавьтал болон дам хавьталд байсан иргэд хэнэггүй, санамсаргүй байдлаасаа болж халдварт өвчин түгээвэл хуультай, ялтай гэдгийг онцоллоо. 

ЦЕГ-ын дэд дарга, хурандаа  Ж.Амгалан: Эрүүгийн хуулийн 15.6.1 дүгээр заалт бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчний үед эрх бүхий байгууллага албан тушаалтан тогтоосон хязгаарлалт, хорио цээр, бусад дүрэм журам, зааврыг зориуд санаатайгаар зөрчиж халдварт өвчин тараах нөхцөл бүрдүүлсэн бол торгохоос 3 жил хүртэл хугацаагаар хорих, бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин бусдад халдаасан бол 1-5 жил хүртэл хугацаанд хорих ялын шийтгэлтэй. Тиймээс  иргэд та бүхэн шинжилгээнд хамрагдах шаардлагатай. Шинжилгээнд хамрагдаагүй бол эдийн засаг болон өөрийнхөө болон ойр дотны хүмүүсийнхээ эрүүл мэндийг үгүй хийнэ. Дараа нь хуулийн хайчинд орох эрсдэл байгаа. Тиймээс иргэд та бүхэн шинжилгээнд хамрагдахыг  анхааруулж байгаа.  Цагдаагийн байгууллага одоогийн байдлаар 740 гаруй гомдол мэдээллийг авч шалгаж байна. Үүнээс 39 иргэнийг 7-30 хоногийн хугацаанд баривчлуулах, 590 хүн, хуулийн этгээдийг 290 гаруй сая  төгрөгөөр торгох арга хэмжээг авсан. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.