Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Өнөөдөр хүний нөөцийн мэргэжилтнүүдийн өдөр тохиож байна

Өнөөдөр хүний нөөцийн мэргэжилтнүүдийн өдөр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан форум боллоо. Энэхүү форум нь 

  • Хүний нөөцийн хөгжлийн бодлогын орчин үеийн чиг хандлагыг мэдэх, 
  • Төрийн албаны хүний нөөцийг хөгжүүлж байгаа олон улсын туршлагыг судлах,
  • Албан хаагчдыг идэвхжүүлэх аргад суралцах, сурч хөгжих боломжийг таниулах,
  • Албан хаагчдын сэтгэл ханамжийг хэмжих,
  • Тэдний сэтгэл ханамжийг дээшлүүлэх аргаас суралцах,
  • Тулгарч буй асуудлаа тодорхойлж, шийдвэрлэх арга замыг хэлэлцэх,
  • Харилцан суралцах, туршлага солилцох зорилготой юм. 

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс “Өнөөдөр Төрийн албаны зөвлөлийн зүгээс төрийн албаны бодлого, үйл ажиллагаа хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар, мөн илүү үр дүнтэй, үр бүтээлтэй, гүйцэтгэл өндөртэй албан хаагч байх, тэрхүү албан хаагчийг урамшуулж дэмжих, гүйцэтгэлийг бодитоор үнэлэх тогтолцооны өөрчлөлтийг хийж, хэрэгжүүлэхтэй холбоотой мэдээллийг хүний нөөцийн ажилтнуудтайгаа солилцлоо. Түүнчлэн цахим системийг хүний нөөцийн бодлого үйл ажиллагаанд нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, хүний нөөцийн удирдлага мэдээллийн цахим системийг ашиглах, эндээс гарах мэдээ мэдээллийг хүний нөөцийн ажилтнууд байгууллагынхаа үйл ажиллагаа, зорилгод хэрхэн нийцүүлж хэрэглэх вэ зэрэг мэдээллийг өглөө. Мөн сүүлийн жилүүдэд хүний нөөцийн ажилтнуудын гүйцэтгэх үүрэгт гарч байгаа өөрчлөлтийн талаар мэдээлэл солилцлоо. Энэ өдөр бол төрийн алба иргэдийн шаардлага хэрэгцээнд нийцсэн байхын тулд хүний нөөцөө яаж хөгжүүлсэн байх ёстой вэ, төрийн үйлчилгээг шударга, хүртээмжтэй хүргэхэд хэрхэн хувь нэмэр оруулах вэ гэдгийг таниулж ярилцах, сайжруулах өдөр юм” гэлээ. 


Удирдлагын академийн захирал  Д.Сүрэнчимэг “Өнөөдөр нийслэлийн  хэмжээнд хүний нөөцийн мэргэжилтнүүд туршлага солилцож, шинэ санаагаа хуваалцдаг. Нийслэл хэмээх өнөр айлын хүний нөөцийн ажилтнуудын хувьд гурван чухал чадварыг шаардаж байна. Нэгт, хүний нөөцүүд стратегич байх ёстой. Тодруулбал, энэ бол байгууллагын зорилго, чиглэл рүү ажилтныг яаж бэлдэх вэ, яаж бэлтгэгдэж байж үр дүнд хүрэх вэ гэдэг асуудал. Хоёрт, хүний нөөцийн мэргэжилтнүүд технологийн мэргэжилтэн болох шаардлагатай болж байна. Гуравт, хүний нөөц сэтгэл судлаач байж сэтгэл зүйн хувьд аюулгүй ажлын байрны орчныг бүтээж хамтдаа үр дүнтэй ажиллах юм” гэв. 

Нийслэлийн Байгаль орчны газрын хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Б.Уянга  “Би төрийн албанд 16 дахь жилдээ, хүний нөөцийн чиглэлээр 10 дахь жилдээ ажиллаж байна. Хүний нөөцийн ажил бол их утга учиртай ажил. Бид өдөр болгон хүмүүстэй харилцаж, ойлгож, итгэл өгөх хариуцлагатай ажил хийдэг. Ийм хариуцлагатай ажил хийдэг хүний нөөцийн мэргэжилтнүүддээ баярын мэнд хүргэе” гэсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.