Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Д.Нарангэрэл: Найман сая төгрөг бол тухайн өвчтөнд зарцуулж буй өртөг

ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй нэг хүний зардал дунджаар найман сая төгрөг байна гэдгийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлсэн. Үүнээс өмнө Эрүүл мэндийн яамнаас нэг өвчтөний эмчилгээний зардал 800 мянган төгрөг, 300 мянган төгрөг зэрэг  мэдэлэл өгч байсан. Эмчилгээний зардлын өөр хоорондоо зөрүүтэй  дүн, мэдээлэл гарч байгаа учраас ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр нэг хүний зардалд хэр хэмжээний мөнгөн зарцуулж байгааг тодрууллаа. 

ЭМЯ-ны албаны дарга Д.Нарангэрэл: Эмчилгээний зардлыг хоёр утгаар нь та бүхэн ойлгох хэрэгтэй. Зөвхөн эмийн зардалд дээрх дурдсан/300-800 мянган төгрөг/ тоон мэдээллүүд орж байгаа юм. Эмийн зардлын тухайд харилцан адилгүй дүнтэй байгаа. Тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалан зарим өвчтөнд 260-300 мянган төгрөгийн эм зарцуулагддаг. Мөн зарим өвчтөнд 800 мянган төгрөгийн эм зарцуулж байна. Нөгөө талаас найман сая төгрөг бол нэг өвчтөнд зарцуулж буй өртгийн тооцоолол юм. Үүнд эмийн зардал болон PCR шинжилгээний урвалж оношлуурын зардлууд нэг өвчтөнд дунджаар 4-5 удаа PCR шинжилгээ хийдэг,  эмч сувилагчдын хамгаалах хэрэгслийн хувцас нэг өвчтөнд эмч, сувилагч дунджаар өдөрт 2-3 удаа орох бүртээ хамгаалах хэрэгслийн хувцсыг сольдог,  эмч сувилагчийн 4-5 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллах болон тусгаарлагдаж буй зардал зэрэг багтаж байгаа юм. гэлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.