Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Л.Амар: Бүх банкууд "хүсэлт өгсөн иргэдийн зээлийн татан авалтыг хийхгүй байх"-аар тохирсон

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүэрн болон Монголын банкны холбоо хамтран мэдээлэл хийж байна. 

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Зээлийг бизнесийн зээл, хэрэглээний зээл, ипотекийн зээл гэсэн 3 ангилал байна. “Ипотекийн зээлтэй иргэд анх хугацаагаа сонгоод 8 болон 6%-аар гэрээгээ хийчихсэн. Жишээ нь 20 жилд буюу 240 сард мөнгөө сар болгон өгөхөөр гэрээ хийгдчихсэн явж байгаа. Тэгвэл ипотекийн зээлтэй иргэд 2020.11.1-нээс 2021.07.01-ны хооронд буюу найман сарын хугацаанд төлбөрөө төлөхгүй байж болно. Энэ хугацаанд хүү бодогдохгүй. Гэхдээ харилцагч  санхүүгийн дарамтад ороогүй, төлбөрөө хугацаандаа төлөх боломжтой гэвэл төлөөд явж болно. Яагаад гэвэл зээлийн гэрээ 20 жил байлаа гэхэд хугацаагаа сунгаж байгаа бол 20 жил найман сар болж хойшлогдоно гэдгийг санах хэрэгтэй. Ипотекийн зээлийн санхүүжилтийн дийлэнхийг Монголбанк хариуцдаг тул төлбөр төлөх хугацааг сунгах боломжтой гэж үзээд ийнхүү шийдвэр гаргасан юм. Судалж үзвэл, ипотекийн хөтөлбөрийн хэмжээнд нэг зээлдэгч сард дунджаар 530 мянган төгрөгийн төлбөр төлж явдаг. Найман сараар бодвол 4,240,000 төлбөр төлөх дарамтнаас чөлөөлөгдөж байна” гэлээ.

Монголын банкуудын холбооны гүйцэтгэх захирал Л.Амар: Ипотекийн зээлийг хойшлуулах хүсэлтээ өгсөн байхад дансанд орж байгаа орлогоос суутгал хийж, зээлэнд төлүүлэхгүй гэсэн байр суурийг банкууд гаргаж, хэрэгжээд явж байна.Бүх банкууд хүсэлт өгсөн иргэдийн зээлийн татан авалтыг хийхгүй байхаар тохирсон. 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.