Уншиж байна...
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээХууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Дулааны тавдугаар цахилгаан станц төсөлд технологийн дэвшилтэт шийдлийг нэвтрүүлнэ

Монгол Улсын эрчим хүчний гол эх үүсвэр нь нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцууд бөгөөд эдгээр нь нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 90 гаруй хувийг бүрдүүлдэг. Эрчим хүчний хэрэглээ тасралтгүй өсөн нэмэгдэж буй өнөө үед найдвартай, тогтвортой эх үүсвэрийг бий болгохын зэрэгцээ нүүрсний шаталтын үр ашгийг нэмэгдүүлж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах шаардлага тулгамдаж байна. Энэ хүрээнд орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан, байгаль орчинд ээлтэй шийдлүүдийг шингээсэн "Дулааны тавдугаар цахилгаан станц"-ын төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд тус станц нь эрчим хүчний салбарт технологийн шинэчлэлийг авчрахын зэрэгцээ тогтвортой хөгжил, экологийн аюулгүй байдлыг хангахад чиглэж буй юм.

Төслийн хүрээнд байгаль орчны нөлөөллийг бууруулах зорилгоор хэд хэдэн дэвшилтэт шийдлийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Тухайлбал, станцаас гарах үнс, шаарыг үнсэн санд хадгалж, нягтаршуулан зохистой менежмент хийх бөгөөд техник, эдийн засгийн үндэслэлд тусгаснаар жилд дунджаар 300.000 тонн үнс, шаар үүсэх тооцоотой байна. Үүнийг цемент, бетон, замын хавтан, замын дүүргэгч зэрэг барилгын материал үйлдвэрлэлд хоёрдогч түүхий эд хэлбэрээр ашиглах боломжтойг судалгаагаар тогтоосон. Мөн хорт утаа, хийн ялгарлыг бууруулах зорилгоор утаа шүүх, хүхэргүйжүүлэх системийг суурилуулж, шохойн чулуу ашиглан хүхрийн хэмжээг бууруулах технологийг нэвтрүүлэх бөгөөд энэ хүрээнд жилд 18.615 тонн шохойн чулуу ашиглахаар тооцоолжээ. Үүний үр дүнд агаар мандалд хаягдах хүхэрлэг хий, азотын ислийн хэмжээ буурч, агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөл буурах, иргэдийн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөх боломж бүрдэх юм.

Түүнчлэн үйлдвэрийн технологийн усны хэрэглээг оновчтой болгох зорилгоор ус хангамжийн системийг шинэчлэн байгуулах, хаягдал усыг цэвэршүүлж дахин ашиглах технологийг нэвтрүүлэх, хаалттай эргэлтийн усны системийг ашиглан усны хэрэглээг бууруулах зэргээр байгаль орчны нөлөөллийг хязгаарлах чиглэлээр цогц арга хэмжээ төлөвлөсөн. Энэ нь усны хомсдол болон экологийн тэнцвэрт байдалд эерэг үр нөлөө үзүүлнэ.

Дулааны тавдугаар цахилгаан станцын төсөл нь дотоодын эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эрчим хүчний импортын хамаарлыг бууруулж, үйлдвэрлэлийн технологид дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлэх ач холбогдолтой. Түүнчлэн станц ашиглалтад орсноор нийслэлийн агаарын чанарыг сайжруулах, тэр дундаа гэр хорооллын 51.000 янданг бууруулах боломжтой гэсэн урьдчилсан тооцоолол гарсан байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.