Уншиж байна...
Авлигын таван хэргийг шүүхээр шийдвэрлэжээАлба хаагчдын уриалсан “Эрүүл Монгол хүн” өглөөний дасгалд 500 гаруй хүн нэгдлээ"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлжээТомуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээХууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байна
“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” барих төслийн түншлэлийн гэрээг байгууллаа

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар Монгол Улсын хэмжээнд анх удаа хэрэгжих томоохон бүтээн байгуулалтын нэг “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” барих түншлэлийн гэрээг өнөөдөр байгуулж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Рэншоу Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, байгаль орчныг хамгаалах ХХК-ийн ТУЗ-ийн дарга, Улаанбаатар хог шатаах үйлдвэрийн төслийн менежер, үйлдвэрийн дарга Танг Яа Ү нар гэрээнд гарын үсэг зурлаа. Тус төслийн гүйцэтгэгчээр Рэншоу Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, байгаль орчныг хамгаалах ХХК шалгарсан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хот өдөрт дунджаар 1500 тонн ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдал гаргаж байна. Үүнийг хотод ойрхон хоёр цэгт булаад байх нь зөв үү гэдэг асуудал гарсан. Хэд хэдэн шийдэл яригдаж, хогийг шатааж эрчим хүч, дулаан, цахилгаан үйлдвэрлэе хэмээн шийдэж төслийн тендерийг зарласан. Хог шатааж үйлдвэрлэсэн 1 кВт эрчим хүчээ 14 орчим центээр үнэлж, 8.4 центээр Эрчим хүчний яаманд худалдаж, 5.6 центийн зөрүүг үйлдвэрлэлийн хог хаягдлыг зайлуулсны төлбөрт хог хаягдал ихээр гаргадаг ААН-үүдээс нөхөн төлбөр хэлбэрээр авч, хөрөнгө оруулагч талд өгөх зорилт тавьж, энэ төслийг явуулж байна. Улаанбаатар хот орчин цагийн хот болохын тулд орчин үеийн хотуудад байдаг инженер хангамжийн нэгжүүдийг бий болгох шаардлагатай. Энэ нэгжүүд нь хэрэглэгчдийн тарифаар өөрсдийгөө санхүүжүүлж, олсон орлогоороо хөрөнгө оруулалтаа нөхдөг зарчимд шилжих зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Хөрөнгө оруулагчдаа хандаж хэлэхэд, Улаанбаатар хотод энэ чиглэлээр хөрөнгө оруулалт хийж, эрсдэл үүрч орж ирсэн явдалд ихээхэн талархалтай байна. Энэ бол 100 хувь хувийн сектор энэ салбарт хөрөнгө оруулалт хийж буйгаараа онцлогтой төсөл юм.  Бид зөвхөн тарифын баталгаа гаргаж буй. Мөн анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлд Засгийн газар баталгаа гаргаж байгаа юм. Сүүлийн жилүүдэд “Urban mining” гэдэг ойлголт дэлхийн хотуудад дэлгэрч байна. Энэ нь өмнөх жилүүдэд булсан хогийг буцаан ухаж, шатаан эрчим хүч үйлдвэрлээд байгаль экологио 100 хувь сэргээх ойлголт юм. Тус төсөл нь Монгол Улсад экологийн чухал ач холбогдолтой. Шатаах үйлдвэрт зөвхөн Улаанбаатар хотын хог хаягдлыг шатаагаад зогсохгүй, Төв аймгийн Зуунмод хот, Хүннү хот, Алтанбулаг, Сэргэлэн сумдын хогийг үнэ төлбөргүй шатаана. Мөн Улаанчулуут, Цагаандавааны хогийн цэгүүдэд ойрын 10 жилд дарагдсан хогийг ухаж авч, шатаан байгаль экологио бүрэн цэвэрлэнэ” гэв.

Өдөрт 1500 тонн хог шатаах хүчин чадалтай үйлдвэрийг барих хөрөнгө оруулалтын хэмжээ 206.5 сая ам.доллар байх бөгөөд бүтээн байгуулалтыг 30 сарын хугацаанд гүйцэтгэж, 28 жилийн дараа төрд шилжүүлэх юм. Тус үйлдвэр нь жилд 8000 цаг ажиллаж, 35 МВт хүчин чадал бүхий цахилгаан эрчим хүч түгээнэ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.