Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Үйл ажиллагааг нь хязгаарлахгүй байгууллагын тоо нэмэгдсэн ч үсчин, зоогийн газрууд ажиллахгүй

Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэргийг Улаанбаатар хот, Архангай, Сэлэнгэ аймагт 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цаг хүртэл сунгалаа. Олон нийтийг хамарсан хурал, зөвлөгөөн, цуглаан, жагсаал, соёл урлаг, спорт, үзвэр үйлчилгээг орон даяар хориглосон хэвээр байна. Төрийн болон хуулийн этгээдийн ажлыг тусгай горимд шилжүүлэх, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, аймаг хооронд, хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлах зэргийг сайд нар болон агентлагийн дарга, бүх шатны Засаг дарга, хуулийн этгээдийн удирдлагад даалгалаа.

Цаашид:

–       Эрчим хүч

–       Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлт

–       Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт

–       Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт

–       Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл, ханган нийлүүлэлт

–       Банк, санхүү, хөрөнгийн бирж

–       Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан, илгээмж

–       Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект, байгууллага

–       Малын өвс, тэжээлийн үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт

–       Гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл

–       Арьс шир, ноос, ноолуур боловсруулах үйлдвэр

–       Сав, баглаа боодол, хэвлэх үйлдвэр

–       Модон эдлэл, барилгын хийц, материалын үйлдвэр

–       Бараа материалын цахим худалдаа, хүргэлт

–       УИХ, ИТХ, төрийн захиргааны байгууллага /тооны хязгаартай/

–       Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага

–       Шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат

–        Оршуулга чиглэлээр үйл ажиллагаа явуулах нь чөлөөтэй. 

Үйл ажиллагаа эхлэх ААН-үүд тухайн орон нутагтаа хүсэлтээ гаргана. Халдвар хамгааллын болон аж ахуйн нэгжүүдийн зайлшгүй биелүүлэх түр журам гарч байгаа. Энэ хүрээнд үйл ажиллагаа явуулна. Экспортод чиглэсэн аж ахуйн нэгжээ дэмжье гэсэн бодлого барьж байна. Гэхдээ үсчин гоо сайхан, зоогийн газар зэргүүд ажиллахгүй гэдгийг Шадар сайд Я.Содбаатар мэдээлсэн билээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.