Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
МАН: 100 хувь төрийн өмчит компани, үйлдвэрийн газрын тоог 50 орчим хувиар бууруулах тухай хэлэлцэж байна

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар 2 асуудал хэлэлцэнэ.

  1. Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэлийн танилцуулгатай холбогдуулж УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна.
  2. Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцэнэ.

Монгол Улсын дунд, урт хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлт, Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ итгэл-Эрс шинэтгэл” “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хүрээнд Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2025-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэлийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэсэн танилцуулгыг хэлэлцэж байна.

Дээрх үндсэн чиглэлийн төсөлд агаарын тээвэр, эрчим хүч, санхүү, уул уурхай, даатгал болон худалдааны зарим чиглэлийн 18 төрийн өмчит компани, үйлдвэрийн газрын төрийн мэдлийн 10-66 хүртэлх хувийн хувьцааг нийтэд хөрөнгийн биржээр дамжуулан санал болгон худалдаж, нээлттэй хувьцаат компани болгох, 8 төрийн өмчит компанийн хувьцааг бүхэлд нь худалдах, 7 төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудыг нэгтгэх, нийлүүлэх, бүтцийн өөрчлөлт хийх саналыг тусгажээ.

Цаашид нэмж 6 төрийн өмчит компанийн хувьцааны тодорхой хувийг нийтэд санал болгох, 5 төрийн өмчит компанийн хувьцааг бүхэлд нь худалдахаар төлөвлөсөн гэв.

Дээрх саналын хүрээнд 100 хувь төрийн өмчит компани, үйлдвэрийн газрын тоо 39 болж 47 хувиар буурах, нээлттэй хувьцаат компанийн тоо 23 болж 383 хувиар нэмэгдэх, төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын нийт тоог 19-өөр буюу 18.8 хувиар бууруулж 82 болгохоор тооцсон байна.

Дараах 18 төрийн өмчит хуулийн этгээдүүдийн энгийн хувьцааг нэмж гарган биржээр олон нийтэд нээлттэй худалдаалах юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.