Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлжээ

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.12.17) Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, А.Ариунзаяа, Ц.Мөнхтуяа, Б.Мөнхсоёл, С.Одонтуяа, С.Замира, Д.Ганмаа, Г.Лувсанжамц, С.Эрдэнэбат нарын 24 гишүүн Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Хүний эрхийн Үндэсний Комиссын Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын 19, 20, 21, 22, 23 дахь илтгэлүүдэд нийгмийн ажил, үйлчилгээ хүртээмжгүй байгаагийн улмаас нэн тэргүүнд хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгэм, эдийн засгийн эрх зөрчигдөж, улмаар хүчирхийлэлд өртөх, амьдралын чанар буурах эрсдэл үүсгэж байгааг дурджээ.

    Түүнчлэн Монгол Улсад нийгмийн ажлыг хүн амын, нийгмийн онцлог хэрэгцээнд тулгуурлан, бие даасан онол-арга зүйтэй шинжлэх ухаан, практик чиг баримжаатай ажил, мэргэжлийн хувьд илүү хөгжүүлж, бусад салбарын нэгэн адил системтэй мэдлэг, хүлээн зөвшөөрөгдсөн үнэ цэн, мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ, үнэт зүйл, зарчимтай байх шалгууруудыг нь хүлээн зөвшөөрч нийгмийн хамгааллын үйлчилгээг мэргэжлийн түвшинд хүргэх шаардлагатай хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжид нийгмийн ажлын үйлчилгээний зохицуулалт, чиглэл, хамрах хүрээ, үйл ажиллагааг харилцан адилгүй тодорхойлж, зөвхөн тухайн салбарын онцлогийг харгалзан тусгасан нь хэт явцуу бөгөөд салбар дундын уялдаагүй, мэргэжлийн үйл ажиллагааг эрс ялгаатай байдлаар тодорхойлсон байдаг аж. Иймд нийгмийн сэтгэл зүй, эрүүл мэндийн салбарынхаа үйлчилгээ, үйл ажиллагааг хүн амынхаа бодит хэрэгцээнд тулгуурлан хүргэж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангуулах, халамж, хамгаалал шаардлагатай бүлэгт хүрч, хүний  суурь хэрэгцээг хангах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Нийгмийн ажлын тухай хуулийн төслийг боловсруулжээ.

    Хуулийн төслийг 7 бүлэг 49 зүйлтэйгээр боловсруулсан бөгөөд урьдчилан сэргийлэлт, тандалт судалгаа болон иргэний хэрэгцээ шаардлагад суурилж, нийгмийн ажлын мэргэжлийн тусламж үйлчилгээг хүргэх зохицуулалттай болгохоор зорьжээ. Тухайлбал, өөрийгөө төлөөлөх чадваргүй, эсхүл насанд хүрээгүй хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхэм чанар, нэр төр, алдар хүндийг эрхэмлэсэн нийгмийн үйлчилгээг бий болгохын тулд хувь хүний мэдээллийг хариуцлагатайгаар хадгалж, зөвхөн шаардлагатай буюу аюулаас сэргийлэх болон судалгаа, үнэлгээний хүрээнд мэргэжлийн зорилгоор ашиглах тогтолцоог бүрдүүлэхээр тусгасан байна. Мөн өөрийн амьдралынхаа шийдвэр гаргах иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, өөрийгөө удирдах чадварыг дэмжихийн тулд нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдсан бүх иргэдийг бие даан амьдрах, нийгмийн харилцаанд оролцох ур чадвар, мэдлэгээ хөгжүүлэхэд сургаж, ахиц дэвшлийг үнэлдэг хэм хэмжээг бий болгоно гэж үзэж байна.

    Хуулийн төсөл батлагдсанаар нийгмийн ажлын үйлчилгээний эрх зүйн орчин тодорхой болж, хөдөлмөрийн харилцаанд оролцох боломжгүй иргэдийн (хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, ганц бие эцэг эхчүүд гэх мэт) чадавхийг дэмжиж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Мөн чадваржуулах нийгмийн ажлын үйлчилгээг нийгмийн хамгааллын тогтолцоонд нэвтрүүлснээр ядуу болон эмзэг бүлгийн иргэдэд хүрч буй дэмжлэг туслалцаа үр өгөөжтэй болж, санхүүгийн дарамтаас гарсан иргэд хэрэглээгээ нэмэгдүүлж, эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж тооцсон байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.