Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Ард түмнээ Коронагаар айлгаж байгаад ДАРГА НАР өөрсдийнхөө цалинг нэмжээ

Цахим орчинд УИХ-ын дарга, Ерөнхий сайд нь тогтоол гаргаад зөвхөн өөрийн болон өөрийгөө тойруулсан түшмэдүүдийнхээ цалинг нэмжсэн баримт дэлгэгдлээ. 

Энэхүү баримтаас дурьдвал... “Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 472 дугаар тогтоол гарчээ. Энэхүү тогтоолд төрийн гэсэн шошготой бүх байгууллагуудын цалингийн сүлжээг нэмж, 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн. Гэтэл энэ тогтоол хэрэгжиж эхлээд хоёр сар ч бололгүй, Засгийн газрын 2020 оны 75 дугаар тогтоолоор өөрчлөлт оржээ. “Төрийн жинхэнэ албаны зарим албан тушаалын цалингийн сүлжээг тогтоох тухай” Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 75 дугаар тогтоол гарт минь байна.
 
 
Сонгуулиас ганцхан сарын өмнө, тавдугаар сарын 7-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарын гаргасан дөрвөн тогтоол бий. Энэ тогтоолуудад УИХ-ын дарга, дэд дарга, УИХ-ын гишүүн, УИХ-ын даргын зөвлөх, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Тамгын газрын тэргүүн дэд дарга, дэд дарга, яамдын ТНБД, газрын дарга нарын итгэлцүүр цалинг нэмжээ. 
Итгэлцүүр гэдэг нь үндсэн цалинг итгэлцүүр гэх тоогоор ҮРЖҮҮЛЭЭД, үндсэн цалин дээрээ нэмж авна гэсэн үг. Жишээ нь, УИХ-ын даргын үндсэн цалин 2,0 сая төгрөг гэж бодоход, үүнийгээ 3,03-аар үржүүлнэ. Тэгээд үндсэн цалин болох 2,0 сая дээрээ нэмж авна гэсэн үг. 2,000,000+2,000,000x3,03=8,060,000 төгрөг. Үүн дээрээ удаан жил, онцгой нөхцөл, зэрэг дэв, нууцын гээд нэмэгдлүүд нь орж ирнэ. 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.