Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Оюу толгойн асуудлаарх тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцжээ

Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо өчигдөр (2025.12.24) хуралджээ.

Тус хуралдаанаар “Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Төслийг хэлэлцсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Б.Жаргалан гишүүн танилцууллаа.

Улсын Их Хурлын 2025 оны долдугаар сарын 02-ны өдрийн 62 дугаар тогтоолоор Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Хянан шалгах түр хороо байгуулагдсан. Хянан шалгах түр хороо нь тайлан, санал, дүгнэлт болон түр хорооноос боловсруулсан Улсын Их Хурлын тогтоолын төслөө 2025 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх үед хуралдаан даргалагчаас тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлж, санал, дүгнэлт гаргах чиглэл өгсний дагуу тус Байнгын хороо энэ сарын 23-ны өдрийн хуралдаанаараа “Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг явуулжээ.

Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан энэ тогтоолын хэрэгжилтийг хангуулах, хэрхэн хянах талаар болон хэрэгжүүлээгүй этгээдэд хариуцлага тооцох асуудлыг тусгасан эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа тогтоолын төслийн 1 дүгээр зүйлд тусгагдсан “малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбогдсон шийдвэр, ажиллагааны хууль зүйн үндэслэл, хуульд нийцсэн байдлыг нягталж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах” гэсэн заалттай холбогдуулан хэрвээ сонсголын явцад хууль зөрчсөн аливаа үйлдэл тогтоогдвол түр хороо нь тухайн асуудлыг нотлох баримтын хамт хууль, хяналтын байгууллагад шилжүүлэх үүрэгтэй бөгөөд ийм нөхцөл байдал тогтоогдсон эсэх талаар, төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох санал боловсруулаад цааш хэрхэх талаар, төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох санал боловсруулаад цааш хэрхэх талаар, үйлдвэрлэлийн нөөцийг өсгөх замаар тус ордын үнэ цэнийг нэмэгдүүлэх, ашиглалтын үйл ажиллагаанд тавих хяналтыг хэрхэн сайжруулах талаар, Монголын талын үр өгөөжийн хувь хэмжээ 53 хувиас доошгүй байх гэсэн тооцооллын талаар асуулт асууж, хариулт авсан байна.

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт тогтоолын төслийн 1 дүгээр  зүйлд тусгагдсан “шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах” гэсэн хүч нэмсэн үгийг зарчмын хувьд байх ёстой талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга тогтоолын төслийн 1 дүгээр  зүйлийн 1 дэх заалтад тусгагдсан “стратегийн ач холбогдол бүхий Оюу толгой бүлэг ордын талбайн хилийн заагт орших “Жавхлант”, “Шивээ толгой” ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбогдсон шийдвэр, ажиллагааны хууль зүйн үндэслэл, хуульд нийцсэн байдлыг нягтлах, ашиглалтын үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж” гэж өөрчлөн найруулах, Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц төслийн 1 дүгээр  зүйлийн 1 дэх заалтад тусгагдсан “стратегийн ач холбогдол бүхий Оюу толгой бүлэг ордын талбайн хилийн заагт орших “Жавхлант”, “Шивээ толгой” ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбогдсон шийдвэр, ажиллагааны хууль зүйн үндэслэл, хуульд нийцсэн байдлыг нягталж, шаардлагатай тохиолдолд” гэсний дараа “тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах” гэснийг хасах, Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж говийн усыг үйлдвэрлэлд ашиглаж байгаа асуудлыг эргэн харах, Оюу толгой ордын үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа гүний усыг байгаль, экологийн тэнцвэрийг хадгалж зохистой хэмжээгээр хязгаартайгаар ашиглах, цаашид гадаргын ус хуримтлуулах байдлаар үйлдвэрлэлдээ хэрэглэх гэсэн саналыг тусгах эсэх талаар саналаа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн зүгээс тогтоолын төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргаагүй байна.

Эдийн засгийн байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Ө.Шижир, Б.Жаргалан нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханаас холбогдох тодруулгыг авсан. Хуралдаан нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай болон Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг зөрчөөгүй гэдгийг бататган тодруулсны дараа гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Ингээд “Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх хянан шалгах түр хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.