Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
ИМАРТ - 10 ЖИЛ - МОНГОЛ ХҮН ТА 100 НАСЛАГ

2016 онд анхны салбараа нээж байсан Имарт (Скай Хайпермаркет ХХК) өнөөдөр Монгол Улсад олон улсын жишиг бүхий хамгийн анхны хайпермаркетын стандартыг тогтоож, нийгэмд үзүүлж буй нөлөө, цар хүрээгээрээ салбартаа нөлөө бүхий тоглогчдын нэг болж, 10 жилийн ойгоо угтаж байна.

БНСУ-ын №1 жижиглэн худалдааны сүлжээ Имартын Ази тив дэх салбарууд дундаас хамгийн амжилттай үйл ажиллагаа явуулж буй салбар нь Имарт МОНГОЛ хэмээн онцолжээ.

Монгол Улсад Имарт брэндийн үйл ажиллагааг эрхлэн явуулж буй Скай Хайпермаркет ХХК нь өнгөрсөн арван жилийн хугацаанд Улаанбаатар хотод 6 салбар, 1400 гаруй тогтвортой ажлын байр, 100,000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, 1000 гаруй ханган нийлүүлэгчтэй цогц экосистемийг бүрдүүлжээ.

Имарт нь зөвхөн худалдааны төв байхаас илүү амьдралын хэв маяг, гэр бүлийн худалдан авалтын шинэ соёлыг авчирсан гэдгээрээ онцлог. Хүүхдэд ээлтэй орчин гэр бүлээрээ цагийг өнгөрүүлэх боломж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хүртээмжтэй шийдлүүд, олон улсын стандарт үйлчилгээ нь хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцэн үйлчлүүлэгчдийн тоо жилээс жилд тогтвортой өссөөр байна.

Нийгмийн хариуцлагын хүрээнд Emart нь олон бодит үр дүнтэй төсөл, сайн үйлсийн аяныг тогтмол хэрэгжүүлж иржээ. Тухайлбал, UNICEF-ийн санаачилсан аянд нэгдэж, хүүхэд бүрийн эрүүл, аюулгүй ирээдүйг дэмжихэд хувь нэмрээ оруулсан юм

“Итгэл найдвараа хуваалцъя” сайн үйлсийн аяны хүрээнд ахмад настнуудад зориулан 16,000 ширхэг буузыг өөрсдийн гараар хийж ахмадуудад хандивладаг аян жил бүрийн уламжлал болон тогтжээ.

“Маргаашийн ой” төслийн хүрээнд 1,500 мод, сайн дурын ажилтнууд 5,000 мод тарьж, нийт 6,500 модыг тарьж суулгажээ.

Мөн хүүхдийн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Замын хөдөлгөөн ба хүүхэд” аянг жил бүр зохион байгуулж “Yellow Helmet” хамгаалалтын дуулга, хамгаалалтын бүс, 400м холоос гэрэлтэх цацруулагч зэргийг зорилтот бүсүүдэд тараан нийгмийн ач холбогдол өндөртэй ажлуудыг зохион байгуулж иржээ.

2016 оноос хойш тогтмол явагдсан “5 өнгийн аян” нь хүүхэд багачуудад жимс ногооны ач тусыг танин мэдэх, боловсрол олгох бие даан худалдан авалт хийх чадварыг дэмжин цэцэрлэг болон бага сургуулийн насны бяцхан хүүхдүүдийн ирээдүйд үнэтэй хөрөнгө оруулалт хийж байна.

Түүнчлэн үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих бодлогын хүрээнд ”Хөх шошго” аяныг дотоодын үйлдвэрлэгчидтэй урт хугацаанд хамтран ажиллаж хүлэмж, махны үйлдвэр, гидропоник зэрэг тогтвортой хөгжлийг дэмжсэн төслүүдийг тууштай хэрэгжүүлж байна.

Мөн байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй A+ ангиллын салбарыг ашиглалтад оруулсан нь Монголын жижиглэн худалдааны салбарт жишиг туршлага болжээ.

Компанийн зүгээс 2026 онд тохиох 10 жилийн ойгоо угтан хэрэглэгчид, хамтрагч байгууллагууд болон нийт ажилтнууддаа зориулсан томоохон кампанит ажлууд, онцгой төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээ онцоллоо.

10 жилийн ойн хүрээнд барьж буй хамгийн эхний бэлэг бол 2026 оны жилийн эхний өдрийн хямдрал юм. Бүх салбартаа 10 жилийн ой эхэлснийг зарлаж, жилийн эхний өдрийн онцгой хямдралыг эхлүүллээ.

Тус хямдралын үеэр хэрэглэгчдийн өдөр тутмын өргөн хэрэглээний хэрэгцээт бараанд 50 хүртэлх хувийн хямдрал, мөн 1+1 урамшууллуудыг санал болгож байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.