Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагаанд хяналт тавих Хянан шалгах түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өчигдөр (2025.12.30) Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа нарын гишүүд Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүллээ. Монгол Улсын Их Хурлын тухай хууль болон Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн, Нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагаанд парламентын хяналтыг хэрэгжүүлэх, санхүүгийн удирдлага, хяналтын тогтолцооны хэрэгжилт, ил тод байдал, үр ашигтай байдлыг үнэлэх, бодит нөхцөл байдлыг тодорхойлох зорилгоор Хянан шалгах түр хороо байгуулах шаардлагатай гэж төсөл санаачлагчид үзжээ. 

Тухайлбал, Нийгмийн даатгалын сангийн орлого, зарцуулалт, санхүүгийн удирдлага, үр ашиг, ил тод байдлын хэрэгжилтийг холбогдох баримтад тулгуурлан шинжлэн судалж, үнэлэх асуудлыг онцоллоо. Түүнчлэн тус сангийн үйл ажиллагааны хүрээнд иргэд, даатгуулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдаж буй эсэх, сангийн хөрөнгийн зохистой, үр ашигтай ашиглалт хангагдаж байгаа эсэх болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд дүгнэлт гаргаж ажиллахаар тусгажээ. Эдгээр үнэлгээ, дүгнэлтийн үр дүнд үндэслэн Нийгмийн даатгалын сангийн санхүүгийн удирдлага, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, цаашдын бодлого, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр санал, зөвлөмж боловсруулж Улсын Их Хуралд танилцуулна гэж төсөл санаачлагчийн зүгээс тодотгов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.