Уншиж байна...
Ерөнхий сайд Г.Занданшатар "Цөлжилттэй тэмцэх тухай" НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуадтай уулзавА.Баяр: Зах, худалдааны төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулах боломжийг судалъяCOP17: Олон талт хэлэлцээний чадавхыг бэхжүүлэх сургалт эхэллээИхэнх нутгаар салхи шуургатай байнаДулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэНөөцийн махны өргөтгөсөн худалдааг долоон байршилд зохион байгуулж байнаУЕПГ: Нэгдүгээр сард 551 мянган зөрчил бүртгэгджээА.Амартүвшин: Нийслэлд хий цэнэглэх 33 цэг байгуулнаУлаанбаатарт -9 хэм хүйтэн байнаЖ.Энхжаргалан: Хотын эргэн тойрон дахь бүх уулын амыг Нийслэлийн мэдэлд шилжүүлж хууль бус бүх хашааг нураах ёстойЖанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээГол мөрөн, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-45 см нимгэн байнаНийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байнаМөрийтэй тоглоом зохион байгуулж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүлжээ
ЗГ: 2026 онд ахмадын тэтгэврийн нэмэгдэлд 516 тэрбум төгрөг зарцуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 31-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг нь ард иргэдэд хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-г баталлаа

“Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг нь ард иргэддээ хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-г баталж, хүн амд үзүүлэх үйлчилгээний зохицуулалтын уялдааг хангах, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх орчны тогтвортой байдлыг дэмжих зорилгоор төрөөс иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг 2026 оны төсвийн жилд нэмэгдүүлэхгүй байхыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга нар, зөвлөл, хороо, комиссын дарга нар, бүх шатны Засаг дарга нарт тус тус үүрэг болголоо. Мөн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоодог бүх төрлийн татвар, хураамжийн хувь, хэмжээг нэмэгдүүлэхгүй байхыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зөвлөж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярт даалгав.

Статистикийн мэдээллээр эдийн засгийн өсөлт 5.9 хувь, инфляц 8.2 хувь, Төв банкны зорилтот түвшин орчимд, төлбөрийн тэнцэл ашигтай, гадаад валютын улсын нөөц 6 тэрбум ам.долларт хүрээд байна. 

Энэ өсөлтөд хөдөө аж ахуй, барилга, боловсруулах үйлдвэрлэлийн өсөлт улирал дамнан хадгалагдаж, уул уурхайн салбар III улиралд сэргэсэн нь голлон нөлөөлсөн гэж үзэж байна. Засгийн газраас экспортыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж, ажилласнаар орлого сайжирч, бараа үйлчилгээний импортын өсөлт саарч, урсгал дансны алдагдал тогтворжиж, нөгөө талаас санхүүгийн дансны ашиг өмнөх оноос нэмэгдсэн байна. Ингэснээр төлбөрийн тэнцэл ашигтай гарч, ханш тогтворжжээ.

Эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг иргэдэд хүртээмжтэй хүргэж орлого, амьжиргааг хамгаалах, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, төрийн оролцоог оновчлох, макро эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжихэд чиглэсэн арга хэмжээний төлөвлөгөөг баталж хэрэгжүүлэхээр шийдвэрлэв. 

2026 онд ахмадын тэтгэврийн нэмэгдэлд 516 тэрбум төгрөг зарцуулна

2026 онд тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэх Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа. Тэтгэврийн нэмэгдэлд 2026 онд 516 тэрбум төгрөг зарцуулна.

Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээ 769,000 төгрөг, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ 652,400 төгрөг болж байна.

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоолоо

Нийгмийн даатгалын сангаас бүрэн болон хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхдэд нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр олгодог.  

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй хүний тэтгэвэр, тэтгэмжийг 20 хувиар, бусад тэтгэвэр, тэтгэмжийг 8.6 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан.

Нийгмийн халамжийн тухай хуульд “Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг тухайн үед мөрдөж байгаа хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж заасныг үндэслэн 2026 оны батлагдсан төсөвт багтаан нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс дараах байдлаар олгохоор шийдвэрлэлээ. 

Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 16 насанд хүрсэн одой иргэнд олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн хэмжээг сард 478000 төгрөгөөр, 65 насанд хүрсэн иргэн, тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох нийгмийн халамжийн бусад тэтгэврийн хэмжээг 432000 төгрөгөөр, асаргааны тэтгэмжийн хэмжээг сард 330000 төгрөгөөр, байнгын асаргаа шаардлагатай хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээг сард 484000 төгрөгөөр тогтоолоо. 

Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллого явуулна

Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллого явуулах тухай Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа.

Энэ удаагийн тооллогод төрийн болон орон нутгийн өмчийн нийт 7000 орчим байгууллагын хөрөнгө хамрагдах бөгөөд үүний 5500 нь аймаг, нийслэлийн өмчит байгууллага байна. 

Төрийн болон орон нутгийн өмчийн улсын үзлэг, тооллогод шаардагдах зардлыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон аймаг, нийслэлийн ерөнхийлөн захирагчид 2026 оны батлагдсан төсөвтөө багтаан хэрэгжүүлнэ. 

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд зааснаар Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллогыг дөрвөн жилд нэг  удаа зохион байгуулдаг байна.

Инженерийн олон улсын сургууль байгуулна

Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон БНХАУ-ын Өвөр Монголын Аж үйлдвэрийн их сургууль хамтран Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн салбар-Инженерийн олон улсын сургуулийг Хүннү хотод байгуулна. 

Хүннү хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний Оюутны хотхон, сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолборын бүсэд байгуулах Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн салбар- Инженерийн олон улсын сургуулийн цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, эхний ээлжийн барилгажилтын төсөл болон инженерийн дэд бүтцийн зураг төслийг боловсруулж, бүтээн байгуулалтын ажлыг 2026 эхлүүлнэ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.