Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Байгаль хамгаалалд ДНБ-ийхээ 1%-ийг зарцуулахыг эрдэмтэд зөвлөж байна

Улс орнууд жилд хамгийн багадаа 350 тэрбум ам.долларыг байгаль хамгаалахад зарцуулбал хүлэмжийн хийг багасгаж, ган цөлжилтийг сааруулж чадна гэж мэдэгдсэн. Харин манай эрдэмтдийн тооцоогоор Монгол Улс ДНБ-ийхээ ядаж 1%-ийг байгаль орчны хамгаалалд зарцуулах хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Цаашлаад Монгол орны хэмжээнд зөвхөн атаршсан талбайг нөхөн сэргээхэд л 125 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо ч байдаг.

Монгол Улсын ДНБ 2025 оны эхний хагас жилд 5.6%-иар өсөж, 40.3 их наядад хүрчээ. Хөдөө аж ахуй болон үйлчилгээний салбарууд өсөлтийн гол хөдөлгөгч "машин" болсон байна. Тэгвэл дээрх тооцоолол өдгөө нэжгээд тоон дүнгээр өссөн нь тодорхой. Манай ДНБ өнгөрсөн онд 40.3 их наяд төгрөгт хүрсэн гэвэл үүний ердөө ганцхан хувийг байгаль хамгаалалд зарцуулахад хангалттай хөрөнгө босохоор байгаа юм.

ХХI зуунд уур амьсгалын өөрчлөлтөөс болж гангийн эрчимшил нэмэгдэж, экосистемийн ядуурал улам бүр идэвхжих төлөвтэй байна. Бүр тодруулбал, яг одоогийн байдлаар манай орны нийт нутаг дэвсгэрийн бараг 80% нь цөлжилтөд их, бага хэмжээгээр өртөөд байна. Улаанбаатар хотын хаяа залгаа суурин газрууд төдийгүй хангайн бүс нутгуудад цөлжилтийн сүүдэр хэдийнэ нөмөрч, элсний нүүдэл эрчимтэй тэлж байгааг харж болно. Энэ бүхэн Монголыг цөлжилт бүхэлд нь залгих нөхцөл бүрдсэнийг нотлох баримт.

Уур амьсгалын өөрчлөлт нь дэлхийн биологийн олон төрөл зүйлүүдийн мөхөх, сэхэхийг шийдээд зогсохгүй, хүн төрөлхтний эрүүл, аюулгүй амьдрах орчин, цаашлаад хүнсний нөөцөд нөлөөлж эхэлсэн юм. Тэгвэл бид цаашид яах ёстой вэ? Олон улсын эрдэмтдийн зөвлөснөөр, байгаль орчин, экосистемээ хамгаалах хөрөнгө оруулалтын шийдлүүдийг цаг алдалгүй хийж, үйл ажиллагаа явуулахад оройтоогүйг сануулсаар байгаа юм.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.