Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Г.Занданшатар: Нэг донорын хандивласан цус гурван хүнд амьдрал бэлэглэдэг. Цусаа хандивлаж, бусдад амьдрал бэлэглэхийг монголчууддаа уриалж байна

Ерөнхий сайд Г.Занданшатар Цус сэлбэлт, судлалын үндэсний төвд бүртгэлтэй донор бөгөөд тус төв донорынх нь хувьд урилга хүргүүлсний дагуу өнөөдөр (2026.01.02) “Цусаа бэлэглэх үндэсний өдөр”-т зориулсан үйл ажиллагаанд оролцов. Манай улс 10 дахь жилдээ нэгдүгээр сарын 03-ны өдрийг “Цусаа бэлэглэх үндэсний өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байна.

Г.Занданшатар: Нэг донорын хандивласан цус гурван хүнд амьдрал бэлэглэдэг. Бусдад цусаа бэлэглэх бол хүний орчлонгийн хамгийн хүнлэг энэрэнгүй буянт үйлс юм. Цусаа хандивлаж, бусдад амьдрал бэлэглэхийг монголчууддаа уриалж байна.

Цус сэлбэлт судлалын үндэсний төв 1963 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Гурван суурин төв болон явуулын хэлбэрээр цус цуглуулдаг. Доноруудын хандивласан цусаар улаан эсийн, сийвэнгийн, ялтаст эсийн гэсэн ангиллаар 36 төрлийн цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Улаанбаатар хотын 100 гаруй эмнэлэгт нийлүүлдэг. Орон нутагт 27 салбар төвд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажилладаг юм байна.

Тус төвд өдөрт дунджаар 150-200 донор цус хандивладаг. Улсын хэмжээнд бүртгэлтэй 180 мянга гаруй донор бий. Тэдний 46 мянга гаруй нь цусаа тогтмол хандивладаг юм байна. Бүртгэлтэй доноруудын 47.5 хувийг 25-44 насныхан эзэлж байна. Нийт донорын 54 хувь нь эрэгтэйчүүд. Доноруудыг цусны бүлэг тус бүрээр нь авч үзвэл 40 хувь нь нэгдүгээр бүлгийн, 23 хувь нь хоёрдугаар бүлгийн, 30 хувь нь гуравдугаар бүлгийн, 7 хувь нь дөрөвдүгээр бүлгийн цусны донор байна.

Бүтээгдэхүүний онцлогоос шалтгаалж нөөцийн хугацаа харилцан адилгүй байдаг. Улаан эсийн бүтээгдэхүүнийг 36-42 хоногийн хугацаатай хадгалах тул тайван үеийн 14 хоногийн нөөц бүрдүүлдэг. Сийвэнгийн бүтээгдэхүүнийг таван жил хадгалах хугацаатай. Харин ялтаст эсийн бүтээгдэхүүнийг тав хоногоос дээш хадгалж болохгүй тул нөөц бүрдүүлэх боломжгүй. Тиймээс захиалгын дагуу шууд нийлүүлж байна.

Цус цуглуулах хэмжээ 2014 онд 24 мянган нэгж (1 нэгж нь 250-400 грамм) байсан бол 2024 онд 45 мянган нэгж болж 75 хувиар өсчээ. Цуглуулсан цусны 97 хувь нь шинжилгээгээр чанарын шаардлага хангаж тэнцдэг ч бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцад энэ хувь хэмжээ буурдаг юм байна. Цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээ 2014 онд 47 мянган нэгж байсан бол 2024 онд 85 мянган нэгж болж, 44 хувиар өссөн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.