Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Дэлхий дээр өдөрт хаягдаж буй хог хаягдлын 30 хувийг гялгар уут эзэлдэг

Гялгар уут байгальд ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ? Нар салхины нөлөөгөөр гялгар уут жижиг хэсгүүдэд хуваагдаж, шүлтлэг орчин үүсгэн хөрсийг үхжүүлэн, хөрсний усыг хордуулж байдаг. Хүнсэнд хэрэглэдэг нийлэг уутнаас хүнд металлын болон нянгийн сорьц авахад бичил биетийн тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс 5 дахин их гарсан тохиолдол ч бүртгэгджээ. Тэрчлэн гялгар уут 500-гаас дээш жил хөрс, усыг хордуулсаар байдаг төдийгүй шатаавал автомашины дугуйнаас ч илүү их хор агаарт цацаж, урт хугацаанд хадгалагдах аюултай.

Дэлхий дээр өдөрт хаягдаж буй хог хаягдлын 30 хувийг гялгар уут эзэлдэг. Уг нь байгалиа хамгаалах уламжлалт арга ухаанаар арвин баялагтай монголчууд эрт дээр үеэс гол усаа хамгаалахад онцгойлон анхаардаг байсан. Хөвсгөл нуураар гэхэд өвөл зам товчлохыг хүссэн жинчдэд мал, амьтны ялгадас, хаягдлаа хийх уут зориуд гаргаж өгдөг байжээ. Ингээд бодоход, XXI зууны монголчуудын бидний байгаль хамгаалах уламжлалт арга ухаан хэдийнэ мартагдаж, бүр доройтон устсаар байна. Нэг баталгаа нь, дотоодын аялагч жуулчлагчдын бодит төрх, хандах хандлагыг хаана ч харж болно. Зөвхөн аялагчид ч биш, нутгийн иргэдийн хандлага ч бас энд хамаатай.

Тэгэхээр даавуун тор хэрэглэх, эсвэл хэдэн арав, хэдэн зуун гялгар уут байгальд хаях уу гэдэг зөвхөн Таны сонголтоос хамаарч байна. Байгальд задардаг гялгар уут гээд боломжит хувилбарууд харьцангуй нээлттэй цаг үед бид амьдарч байна. Хэдийгээр гялгар уутны хэрэглээнээс шууд татгалзах боломжгүй ч та байгаль орчин, эрүүл мэндийнхээ төлөө өөрчлөлтийг багаар ч болов эхлүүлээрэй.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.