Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
А.Баяр: Энэ онд цахим залилангийн гэмт хэргийг бууруулна

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр зөвлөлийн бүрэлдэхүүн байгууллагуудад очиж ажиллаж байгаа билээ. Энэ удаа Нийслэлийн прокурорын газарт ажиллажээ.

Нийслэлийн прокурорын газраас  гэмт хэрэг зөрчлийг бууруулах хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулахдаа авлига, албан тушаалын гэмт хэргийг бууруулах хүрээнд Авлигатай тэмцэх газартай хамтран ажилласан нь үр дүнтэй байгааг танилцуулга мэдээлэлдээ онцоллоо.

НИТХ-ын дарга А.Баяр аль төрлийн  гэмт хэрэг өссөн, буурсан зэрэг дүн шинжилгээг гэмт хэргийн зөвлөлийн байгууллагуудад өгч мэдээллээр хангах хэрэгтэй. Үүнд нийслэлийн прокурорын газар идэвх санаачилгатай ажиллах ёстой гэлээ. 2026 онд Нийслэлийн прокурорын газартай  судалгаа шинжилгээний ажилд хамтран ажиллахыг  зорьж байна. Өнгөрч буй 2025 онд залилах, хулгайлах, хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг өссөн. Энэ төрлийн гэмт хэргийг хэрхэн бууруулах ажлыг ирэх оны төлөвлөгөөнд тусгахаар ажиллаж байна гэв. Нийслэлийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах салбар зөвлөлийн гишүүн байгууллагууд ирэх оны төлөвлөгөөндөө үүнийг онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгосон юм.

Мөн прокурорын байгууллагын алба хаагчдын нийгмийн баталгаа хангах, мэргэжлийн ур чадварыг сайжруулж чадавхжуулах талаар санал солилцжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.