Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
“Гамшгийн үеийн удирдлагын нэгдсэн систем”-ийг үе шаттайгаар хөгжүүлж байна

Онцгой байдлын байгууллагаас гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үеийн удирдлагын үр нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор яам, агентлагуудын мэдээллийн системүүдтэй харилцан уялдаатай “Гамшгийн үеийн удирдлагын нэгдсэн систем”-ийг 2025-2026 онд үе шаттайгаар хөгжүүлж байна. Энэхүү систем нь гамшгийн үеийн удирдлагыг бодит мэдээллээр шуурхай хангах, шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэх, олон нийтэд гамшгийн аюул, эрсдэлийн мэдээллийг цаг алдалгүй хүргэж иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, нийт 12 дэд системээс бүрдэх юм. 

Үүнээс 2025 онд:

  • “Гамшиг, аюул ослын дуудлагын бүртгэл, мэдээллийн систем”
  • “Гамшгийн статистик мэдээллийн систем”
  • “Зудын гамшгийн эрсдэлийн мониторингийн систем”
  • “Гамшгаас хамгаалах улсын алба, мэргэжлийн ангиудын хүч хэрэгслийн мэдээний систем”
  • “Онцгой байдлын байгууллагын хүч хэрэгслийн хяналтын систем”.
  • “Тээврийн хэрэгслийн хяналтын модуль”
  • “Үүссэн нөхцөл байдлыг дүрсээр дамжуулах, мэдээлэл солилцох модуль”
  • “Гамшигт өртөх өртөнгийн мэдээний модуль” гэсэн 8 модуль дэд систем хөгжүүлж, ашиглалтад нэвтрүүлээд байна.

Дээрх дэд систем, модулиудыг нэвтрүүлснээр гамшиг, ослын үед ажиллаж буй хүч хэрэгслийн байршил, хөдөлгөөн, нөхцөл байдлын мэдээллийг нэг сувгаар хянах, шаардлагатай нөөцийг шуурхай дайчлах, зайнаас мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар хангах боломж нэмэгдэж, гамшгийн үеийн удирдлагын үр ашиг дээшлэх нөхцөл бүрдэж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.