Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
БЗД-ийн нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлсэн иргэнээс коронавирусийн халдвар илэрчээ

ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр албаныхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

- Анх оношлогдсон иргэд эмчилгээнд ороод 20 хоног болж байна. Анхны батлагдсан тохиолдлуудын биеийн байдал ямар байгааг танилцуулна уу?

ХӨСҮТ албаны дарга А.Амбасэлмаа: Өвчтөнүүдийн биеийн байдлыг үнэлээд мэдээлж байгаа. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудыг тусгаарлан ажиглах байранд тусгаарлаад өдөр бүр биеийн байдалд нь хяналт тавьж байна. Хуваарийн дагуу давтан шинжилгээ хийж байгаа бөгөөд биеийн байдал нь хэвийн байгаа.

- Нэг хүний эмчилгээний зардалд 8 сая төгрөг зарцуулж байгаа талаар мэдээлсэн. Энэ нь олон улсын дундажтай харьцуулахад ямар дүн бэ?

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: Эмчилгээний дундаж зардлыг ХӨСҮТ болон ЭМЯ-ны салбар зөвлөл хамтран тооцоолж гаргасан. Гэхдээ энэ дүнг тооцоолж гаргахдаа бусад улс орон шиг нарийн тооцоолол хийж чадаагүй. Дунджаар 6.7-8.9 сая төгрөг гэж гаргасан нь хувийн хамгаалах хэрэгсэл, шинжилгээний зардал, эмчилгээнд хэрэглэж байгаа эмүүд зэрэг багтаж байгаа. Хөнгөн хүн олон байгаа бөгөөд биеийн байдал нь хөнгөн байхад хүчтэй эм, тариа хэрэглэх шаардлага байхгүй. Гол нь өвчнөө гадагш тараахгүй тулд хөнгөн хүмүүсээ хянаж байгаад гаргаж байгаа.

Биеийн байдлаас хамаараад эмчилгээ өөр өөр байдаг. Эмчилгээний зардал дээр тандалт судалгаа болон эмнэлгийн аж ахуйн зардлуудыг нэмбэл үүнээс ч өндөр дүн гарна. Үүн дээр эмзэглэх шаардлагагүй. Бүх зардал тодорхой бичигдээд явж байгаа учраас буруу тоо гарсан гэж санаа зоволтгүй.

- БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хүнээс халдвар илэрсэн гэх мэдээлэл байна. Энэ талаар тодруулж мэдээлэл өгнө үү?

ХӨСҮТ-ийн албаны дарга А.Амбасэлмаа: Арваннэгдүгээр сарын 26-нд БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах дээр амьсгалын замын өвчний шинж тэмдэгтэй хүн очсон байсан. Тухайн хүнд тест тавьж эерэг хариу гарсан учраас тусгаарлаад, ХӨСҮТ-д мэдэгдсэн. Ингээд төвийн шуурхай баг очиж PCR шинжилгээ аваад хариу эерэг гарсан тул маргааш нь ХӨСҮТ-д авчирсан. Дүүргийн эмнэлгүүд бүгд тусгаарлан ажиглах байртай бөгөөд лабораторийн шинжилгээний хариу гарах хүртэл тусгаарлаж, эмнэлгийн эмч ажилчид хамгаалалтын хувцастай үйлчилгээ үзүүлсэн.  Гэсэн ч хяналтын горимын дагуу үйлчилгээ үзүүлсэн хүмүүсийг 14 хоног ажиглан тусгаарлана. Тэдний эхний шинжилгээ сөрөг гараад байгаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.