Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Монгол багш нарын бүтээсэн чипийг есөн дүүрэгт хэрэгжүүлэх чиглэлээр IT компаниудтай уулзжээ

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр IT компаниудын төлөөлөлтэй уулзлаа. Онцгой, түргэн, цагдаагийн яаралтай дуудлагын авто машин хотхон, хороолол руу шууд нэвтрэх боломжтой смарт чипийг ДХИС-ийн багш Э.Баттөр санаачилж,  Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба болон ШУТИС-ийн багш Ц.Тэнгис, Б.Дорж, Н.Ганхуяг нартай хамтран зохион бүтээсэн билээ. Тэгвэл энэхүү смарт чипийг нийслэлийн есөн дүүрэг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд дотоодын IT, технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудтай уулзаж төслийг хэрхэн хүртээмжтэй, илүү боловсронгуй болгох талаар санал бодлоо солилцлоо.

Одоогийн байдлаар Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба Баянзүрх дүүргийн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл хамгийн их бүртгэгддэг орон сууцны 100 байршилд суулгаж туршилтыг амжилттай хэрэгжүүлж байна.  Энэхүү тусгай чипээр зөвхөн цагдаа гэхгүй эмнэлэг, онцгой байдлын бүх машин шууд нэвтэрдэг болгоход монголын эрдэмтэд, IT компаниуд хамтарч ажиллах хэрэгтэй гэдгийг НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр онцлов.

Өнөөдрийн байдлаар 1288 автомат хаалт байгаа гэх судалгаа байна. Цаашид автомат хаалт нийлүүлж суурилуулдаг аж ахуй нэгжүүдтэй уулзалт зохион байгуулж, багш нарын уг бүтээлийг илүү боловсронгуй болгоход Мэдээлэл технологийн аж ахуйн нэгжүүдийг хамтран ажиллахыг уриалж холбогдох уулзалтуудыг зохион байгуулсаар байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.