Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
“Чингис хаан” нисэх буудлыг түшиглэн олон улсын транзит зочид буудал байгуулна

Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг түшиглэн Хүннү дагуул хотыг нийслэлээс 53 км, Зуунмод хотоос 10 км-ийн зайд, нисэх буудлын орчмын 315 га талбайд байгуулахаар төлөвлөсөн. Энэхүү бүтээн байгуулалтын хүрээнд зорчигчдод зориулсан олон улсын стандартад нийцсэн транзит зочид буудал барихыг зорьж байна. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай, Хүннү хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Батбаяр нар төслийн талбайд ажиллалаа.

“Чингис хаан” олон улсын нисэх буудал нь 2025 онд нийт 45 мянган транзит зорчигч хүлээн авчээ. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Нисэх буудалд суурилсан “Аеротрополис” буюу дагуул хотыг хөгжүүлэх стратегийн зорилт, олон улсын транзит зочид буудал барих бодит эрэлт хэрэгцээнд тулгуурлан төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барихаар төлөвлөж байна. Транзит зочид буудал ашиглалтад орсноор Монгол Улс Азийн бүс нутгийг холбосон агаарын тээврийн HUB болох боломжтой” гэдгийг онцоллоо. Тус транзит зочид буудлыг нийт 3.3 га талбайд барихаар төлөвлөж, худалдаа, үйлчилгээ, оффисын зориулалт бүхий иж бүрэн төлөвлөлттэй, 25 мянган м.кв талбайд таван давхар барилга барихаар зураг төслийг боловсруулжээ. Мөн зочид буудлыг “Чингис хаан” олон улсын нисэх буудалтай 350 метр урт бүхий хоолойгоор холбож, зорчигчдыг шууд хүлээн авах зохион байгуулалт хийхээр төлөвлөсөн байна.

“Хүннү” дагуул хотын хүрээнд эдийн засгийн чөлөөт бүс байгуулж, олон улсын эвент, арга хэмжээ, үзэсгэлэн, дата төв, мэдээлэл технологийн кластер зэрэг бүсчлэлийг хөгжүүлнэ. Ингэснээр нисэх буудлыг даган бий болдог төрөл бүрийн үйлчилгээ, бизнесийн экосистемийг бүрдүүлэх ач холбогдолтойг Хүннү хотын захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Батбаяр тодотголоо. Өнөөдрийн байдлаар “Чингис хаан” олон улсын нисэх буудалд давхардсан тоогоор 2000 гаруй хүн ажиллаж байгаа тул ажиллагсдад зориулсан орон сууц, сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн дэд бүтцийг нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлага тулгарч байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.