Уншиж байна...
Улаанбаатарт +30 градус дулаан байнаЭзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруулан үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриаллааШинэ Төв цэвэрлэхийн бүтээн байгуулалтад оролцсон бүх хүнд талархал илэрхийлжээ“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо“Нээлттэй парламент” цэс И-Монголиа системд шинээр нэвтэрлээХөвсгөл аймгийн Түнэл суманд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байнаДоктор Б.Нямбаяр National Geographic Society-ийн “Wayfinder Award” шагнал хүртлээДолдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвҮндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байнаКанад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулнаӨнөөдөр ихэнх нутгаар халнаМИАТ ТӨХК 11 дэх удаагийн IOSA шалгалтад амжилттай шалгууллааЭнхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байнаПрокурорын байгууллагаас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нөлөөллийн арга хэмжээг эхлүүлжээГовийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ
Хувь хүний хөрөнгөөр барьсан дулаан зогсоолын ашиглалт, хамгаалалтыг ХУД хариуцахаар боллоо

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд автобусны 67 дулаан зогсоол байдаг. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт автобусны 24 дулаан зогсоол байгаа бол үүний 19 нь хэвийн ажиллаж, таван зогсоолыг улсын комисст хүлээлгэн өгсөн. Баянзүрх дүүргийн хэмжээнд 12 дулаан зогсоол байдаг бөгөөд долоон дулаан зогсоол нь хэвийн ажиллаж байна. Үлдсэн таван зогсоолын эд хогшил хулгайд алдагдсан, зорчигчид цонх, шилийг нь хагалсны улмаас түр хаажээ. Өнөөдөр өглөөнөөс дулаан зогсоолыг засаж, нээж эхэллээ.

Энэ талаар УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Сүүлийн өдрүүдэд иргэдээс дулаан зогсоол ажиллахгүй байгаа гомдлууд ирж байна. Тиймээс өнөөдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо “Жетро” төвийн автобусны буудлаас мэдээлэл хүргэж байна. Нийслэлийн хэмжээнд автобусны 1287 дундын болон эцсийн зогсоол байдаг. Үүнээс 67 автобусны буудлыг дулаан зогсоол болгон тохижуулсан. Өнөөдрийн байдлаар долоон зогсоол эвдрэлээс болон улсын комиссын хуваариас шалтгаалан нээгдээгүй байсан. Өглөө дүүргүүдтэй холбогдож, эвдрэлийг яаралтай засуулж, улсын комиссыг ажиллуулах чиглэл өгч, автобусны зогсоолуудыг нээж эхэллээ. Хан-Уул дүүргийн 1, 15 дугаар хороонд байрлах дулаан зогсоолын хувьд иргэн, аж ахуйн нэгжээс нийгмийн хариуцлагын хүрээнд барьсан. Төв цэнгэлдэх хүрээлэн арчилгаа, үйлчилгээг хариуцан ажиллаж байсан. Өнөөдрөөс автобусны дулаан зогсоолын арчилгааг Хан-Уул дүүрэг хариуцахаар боллоо” гэв.

Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Хотын стандарт, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Туяацэцэг “Дүүргийн хэмжээнд автобусны буудалд долоон дулаан зогсоол байна. “Жетро”-ийн дулаан зогсоолыг нийгмийн хариуцлагын хүрээнд хувь хүний хөрөнгөөр барьж, 2025 онд Төв цэнгэлдэх хүрээлэн арчлалтыг хариуцаж байсан. Өнөөдрөөс Хан-Уул дүүрэг хариуцахаар зөвшилцлөө. Хувь хүний хөрөнгөөр хийгдсэн учраас дүүргийн өмчид шилжүүлэх, цахилгаан техникийн нөхцөлтэй холбоотой холбогдох асуудлуудыг зөвшилцөж байнгын ашиглалт, хамгаалалтад байлгана. Дулаан зогсоолд 24 цагийн харуул хамгаалалт шаардлагатай байдаг” гэлээ.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захирал Д.Лхагвадулам “Дээрх хоёр дулаан зогсоол манай өмчид бүртгэлгүй боловч 2025 онд бүтэн хариуцаж ажилласан. Өглөө, орой зогсоолыг нээж, хааж, цэвэрлэгээг бүрэн хариуцдаг байсан. Сүүлийн хэд хоног эвдрэл цахилгааны асуудлаас болж зогсоол хаалттай байсан” гэсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.