Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
Ж.Чинбүрэн: Эмийн үнэ, чанарын асуудлыг шийдэхэд иргэдийн хяналт маш чухал учраас "em.hdc.gov.mn" цахим хуудсыг ашиглаж хэвшээрэй
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ) -т ажиллалаа. ЭМЯ-ны харьяа ЭЭХХЗГ нь 104 албан хаагчтай ба бүртгэл зөвшөөрөл, аюулгүй байдал тандалт, хяналт шалгалт, үйлдвэрлэл хангамж, Эм эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори зэрэг зургаан газар нэгжтэйгээр ажилладаг.
Тус агентлаг нь 2025 онд эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сан, эмнэлгүүдэд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус 1622 хяналт шалгалт хийж 7815 зөрчил илрүүлжээ. Үүнээс 2996-г нь газар дээр нь арилгуулж, 422 байгууллагад хугацаатай албан шаардлага хүргүүлэн ажилласан байна.
  • Монгол Улсын хэмжээнд эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөлтэй нийт 485 байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, экспортлох тусгай зөвшөөрөлтэй 29 байгууллага үйл ажиллагаа явуулж байна.  
  • Нэгдүгээр сарын 12-ны байдлаар Монгол Улсад 3914 эм, үүнээс уламжлалтын 546, үндэсний үйлдвэрийн 342 эм бүртгэлтэй байна.
  • Улсын хэмжээнд нийт 2906 эмийн сан байгаагаас ЭМД-аар хөнгөлөлттэй олгох эмийг цахим жороор олгодог 1560 эмийн сан байна. Өнгөрсөн 2025 онд нийслэл болон 21 аймгийн хэмжээнд нийт 83,696 цахим жор бичжээ.
  • ЭЭХХЗГ-ын Эм шинжлэх лабораторид 2025 онд 21 эмийн хэлбэрт нийт 2007 дээжийг шинжилгээнд хамруулсан ба 1519 нь импортынх, 488 нь дотоодын эм, биобэлдмэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн байв.
  • Эмийн зар сурталчилгааны 102 зөвшөөрлийг олгож, хуурамч стандартын бус 5 эмийн сэрэмжлүүлгийг олон нийтэд хүргэн, зах зээлээс 4 нэр төрлийн 72 цувралын дугаартай эмийг эргүүлэн татсан байна.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн салбарын итгэлийг бий болгодог зүйл бол эмийн чанар болон бодит үнэтэй байх явдал. Үүнтэй холбоотой эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль шинэчлэгдэн батлагдаж хэрэгжиж байгааг ярианы эхэнд онцлов.
Монгол Улсын Засгийн газраас эмийн чанар ба үнийн тогтвортой байдлыг хангаж ажиллах бодлогыг барьж байгаа бөгөөд агентлагийн үйл ажиллагаа ч үүнтэй нягт уялдаатай байж илүү чанартай эмийг зах зээлд гаргах, үнийг бодитой буулгахад анхаарч ажиллах шаардлагатайг хэллээ.
Эмийн үнийг бодитой байлгах тал дээр ЭМЯ, ЭМХТ, ЭЭХХЗГ, СМТТ хамтран 2025 онд эмийн үнийг ил тод мэдээлэх https://em.hdc.gov.mn/ цахим системийг нэвтрүүлсэн. Уг  системд 2600 гаруй эмийн үнийн мэдээллийг ил тодоор байршуулсан. Иймд цахим системд эмийн сан, шинээр бүртгэгдсэн эмийн үнийн мэдээллийг цаг алдахгүй нэмж оруулан, бүртгэлжүүлэхэд анхаарч ажиллахыг даалгав. Энэ онд  “Агуулахын бүртгэлийн систем” хөгжүүлэлтийн ажлыг хийж байгаа юм. Уг систем ашиглалтад орсноор Эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалтын цахим тогтолцоо бүрдэнэ хэмээн үзэж байна. 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.