Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар БНХАУ-д ажлын айлчлал хийж байна

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тэргүүтэй төлөөлөгчид 2026 оны нэгдүгээр сарын 22-23-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд БОУАӨ-ийн сайдын зөвлөх Ч.Мөнхжаргал, БОУАӨЯ-ны Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Бат-Өлзий, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга З.Батбаяр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Н.Оюунсанаа нарын албаны хүмүүс багтаж байна.

Энэ удаагийн ажлын айлчлал нь Монгол Улс 2026 онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлыг хангах, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилттэй тэмцэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, санхүүжилт, хөрөнгө оруулалт, технологийн дэмжлэг татах зорилготой юм.

Энэ хүрээнд Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлээр хоёр улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, Ногоон санхүүжилт, нүүрстөрөгчийн зах зээл, нөхөн сэргээлт, ойн аж ахуй, цэвэр технологийн чиглэлээр хамтарсан төслүүдийг хэлэлцэх хүрээнд БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар БНХАУ-ын Экологи, хүрээлэн буй орчны сайд болон Усны нөөцийн сайдтай хоёр талт уулзалт хийнэ.

Мөн Монгол Улсын уур амьсгалын бодлого, олон улсын үүрэг амлалтын хэрэгжилтийг хангах, ногоон хөрөнгө оруулалт татах, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Бээжинд Монгол Улсыг хавсран суугаа орнуудын Элчин сайдуудад Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг танилцуулах арга хэмжээг зохион байгуулна.

Түүнчлэн Монгол Улсын уур амьсгалын бодлого, олон улсын үүрэг амлалтын хэрэгжилтийг хангах, ногоон хөрөнгө оруулалт татах, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд Базелийн конвенцийн Ази, Номхон далайн бүсийн төв (Basel Convention Regional Center-China) болон Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар төлөвлөөд байна.

Мөн Монгол Улсын уур амьсгалын бодлого, олон улсын үүрэг амлалтын хэрэгжилтийг хангах, ногоон хөрөнгө оруулалт татах, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд БНХАУ-ын байгаль орчны чиглэлээр ажилладаг төр хувийн хэвшлийн компаниудын төлөөллүүдтэй уулзалт хийхээр товлоод байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.