Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
Г.Түвшинсанаа: Цахилгаан тасарсан тохиолдолд дүүжин замын тээвэр нөөц генератораар ажиллана

Яармагаас Хархорин чиглэлд "Дүүжин замын тээвэр" барих ажил үргэлжилж байна. Нийт 19 тулгуур багана суурилуулахаас 18-ыг босгож, хоёр буудлын барилгын ажлыг гүйцэтгэж байна. Мөн төслийн үндсэн даац хийцийн чухал бүрэлдэхүүн хэсэг болох ган татлага буюу тросс, эхний ээлжийн 28 кабин гаалийн хяналтын талбайд буугаад байна. Эрчим хүчний доголдол үүсэх, хүндрэл гарах үед тус тээвэр хэрхэн ажиллах талаар төслийн Ахлах инженер Г.Түвшинсанаагаас тодрууллаа.

-Дүүжин замын тээвэр нь цахилгаанаар ажилладаг. Хэрвээ эрчим хүчний тасалдал үүсвэл зорчигчдыг эрсдэлээс хэрхэн сэргийлэх вэ?

-Дүүжин замын тээвэр төслийн техникийн шийдэлд тусгаснаар үндсэн цахилгаан тасарсан тохиолдолд автоматаар залгагдах нөөц генератортай байна. Уг нөөц генератор нь 400 кВт хүчин чадалтай бөгөөд тог тасалдах зэрэг эрсдэлт нөхцөлд бүх кабиныг зогсоолд хүргэж, зорчигчдыг аюулгүй буулгах зориулалттай. Энэ бол олон улсын аюулгүй байдлын стандарт бөгөөд үүнийг дүүжин замын тээврийг нэвтрүүлсэн бүх оронд мөрддөг. Нөөц генераторыг Франц улсаас тээвэрлэн, агуулахад байрлуулаад байна.

-Дүүжин замын тээвэр хэдэн хэмд үйлчлэх стандарттай байдаг вэ?

-Манай улс эрс тэс уур амьсгалтай, -40°с хүртэл хүйтэрдэг учраас зөвхөн дүүжин замын тээвэр гэлтгүй бусад шинэ технологийн хувьд ч томоохон шалгуур болдог. Дүүжин замын тээвэр анх Альпийн нурууны мөнх цастай оргилууд, цанаар гулгагчдын орчин буюу байнгын хүйтэн, шуургатай газарт зориулагдан бүтээгдсэн тул өвлийн нөхцөлд хамгийн найдвартай ажиллах шалгагдсан тээвэр гэж тооцогддог. Мөн барилгад хэрэглэх уур амьсгал ба геофизикийн үзүүлэлтэд тохируулан гадна агаарын үнэмлэхүй хамгийн бага температураар тооцоолж төлөвлөсөн. Тээвэр хүйтэнд асуудалгүй ажиллахын тулд ган татлагын агшилт, суналтад тааруулан автоматаар мэдрэн чангалах үүрэг бүхий төхөөрөмжөөр тоноглогдсон. Түүнчлэн өвлийн улиралд ган татлага дээр мөс тогтож, гулсалт үүсэхээс сэргийлэн зогсоол бүрд мөс хусах, цэвэрлэх автомат төхөөрөмжүүд ажилладаг нь тээвэрлэлтийн аюулгүй байдлыг баталгаажуулдаг. Хамгийн чухал нь зорчих кабин нь дулаан, тухтай байх ёстой. Тиймээс бүхээг нь дулаан алдагдал багатай материалаар хийгдсэн төдийгүй суудлын халаалттай байх тул гадаа хэчнээн хүйтэн байсан ч, иргэд дулаан тухтай орчинд зорчих боломжтой байна.

-Ашиглалтад орсны дараа дүүжин замын тээврийн үйл ажиллагааг хэн хариуцах вэ?

-Дүүжин замын тээвэр нь манай улсад анх удаа нэвтэрч буй шинэ төрөл учир түүнийг дагасан эрх зүйн орчин, техникийн шаардлагыг шинээр бүрдүүлж байна. Угсралтын ажил нь Монгол Улсын барилга, хот байгуулалтын норм, дүрэм болон олон улс, ялангуяа Европын холбооны EN стандартын дагуу хийгдэж байна. Зам, тээврийн хөгжлийн яам болон холбогдох агентлагуудаас "Зорчигчийн ган татлагат дүүжин болон чирэх замыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм" баталж, “Хүн тээвэрлэх зориулалттай дүүжин замын тээврийн байгууламжийн аюулгүй байдлын шаардлага” бүхий 15 багц стандартыг MNS болгон нутагшуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Түүнчлэн төсөл хэрэгжсэний дараа, тээвэрлэлтийн үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд удирдаж, өдөр тутмын хяналтыг хариуцах бүтэц бүрдсэн. Дүүжин замын тээврийн ашиглалтыг хариуцах “Улаанбаатар кабель кар” ОНӨТҮГ нь тусгай бие даасан байгууллага байх учир мэргэжлийн боловсон хүчин, хүний нөөцөө бэлтгэж, аюулгүй ажиллагааг хангасан үйл ажиллагааг тогтмол явуулах үүрэг хүлээнэ. Ингэснээр тус нэгжийн инженер, техникийн ажилтнуудыг төсөл хэрэгжүүлэгч Францын "Пома групп"-ийн дэргэдэх "Пома академи"-ийн олон улсын мэргэшсэн инженер, багш нараар дадлагажуулан сургах, мөн сэлбэг хэрэгсэл нийлүүлэх ажлыг зохион байгуулж байна. Аюулгүй ажиллагааг хангасан нийтийн тээвэр хэвээр байх арчлалтыг тусгайлан хариуцах байгууллага байх учир үүнд эргэлзэх асуудалгүй.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.