Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
Бээжин хотод Монгол Улсыг хавсран суугаа орнуудын элчин сайд нарт COP17-ыг танилцууллаа

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д албан томилолтоор ажиллаж байна.

Энэхүү томилолт нь Монгол Улс 2026 онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлыг хангах, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилттэй тэмцэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, санхүүжилт, хөрөнгө оруулалт, технологийн дэмжлэг татах зорилготой юм.

Томилолтын хүрээнд Монгол Улсын уур амьсгалын бодлого, олон улсын үүрэг амлалтын хэрэгжилтийг хангах, ногоон хөрөнгө оруулалт татах, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд Бээжин хотод Монгол Улсыг хавсран суугаа орнуудын Элчин сайд нарт Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг танилцуулах арга хэмжээг 2026 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр зохион байгууллаа.

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн, БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд нар оролцож, Бээжин хотод Монгол Улсыг хавсран суугаа 70 гаруй улсын Элчин сайдын яамны төлөөлөл, Элчин сайд, дипломат ажилтнууд хүрэлцэн ирлээ. Тус арга хэмжээд Румын Улс, Бүгд Найрамдах Хорват Улс, Эквадор Улс, Армен Улс, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улс, Гренада Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Бүгд Найрамдах Кипр зэрэг улсын элчин сайдууд биечлэн оролцсон нь арга хэмжээний ач холбогдлыг илтгэв.

Уулзалтын үеэр Талуудын 17 дугаар бага (COP17)-ын бэлтгэл ажлын явц, Монгол Улсын зорилт, тэргүүлэх чиглэлүүд, олон улсын хамтын ажиллагааны боломжуудын талаар мэдээлэл өгч, түнш орнуудын оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцов.

Ийнхүү 2026 онд Монгол Улс дэлхийн анхаарлын төвд байх томоохон олон улсын арга хэмжээг зохион байгуулах бэлтгэлээ эрчимжүүлж, уулзалт, хэлэлцүүлэг, зөвлөгөөнүүдийг шат дараатайгаар зохион байгуулж эхэллээ. Эдгээр яриа хэлэлцээний хүрээнд хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, байгаль хамгаалал, усны нөөцийн менежментийн асуудлууд бодит ажил хэрэг болох суурь тавигдаж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.