Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
Монгол-Хятадын ой, бэлчээр, ногоон санхүүжилтийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргана

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д албан томилолтоор ажиллаж байна. Томилолтын хүрээнд өчигдөр БНХАУ-ын Ой, бэлчээрийн улсын агентлагийн дэд дарга Тан Линфан болон холбогдох хүмүүстэй албан уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд сайд Б.Батбаатар Монгол Улс ногоон бонд, нүүрстөрөгчийн зах зээл, тогтвортой хөрөнгө оруулалтын сангуудыг хөгжүүлэх замаар байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сааруулах, дасан зохицох бодлогыг дэмжих шинэ төрлийн санхүүжилтийн урсгалыг бий болгохоор ажиллаж байгаагаа онцлов. Мөн олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэх чиглэлд бодлогын түвшинд хэрэгжүүлж байгаа ажлуудаа танилцууллаа.

Монгол Улсад 2026 онд зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгч, хурлыг амжилттай зохион байгуулахад байр, байгууламж, логистикийн бэлэн байдлыг хангах асуудал чухал байгааг тэмдэглэн, энэ чиглэлд бодит шийдлүүдийг шат дараатай хэрэгжүүлж байгаагаа дурдав.

Уулзалтын үеэр талууд байгаль орчны чиглэлд хамтарсан сургалт, чадавх бэхжүүлэх хөтөлбөрүүдийг хоёр талын хэрэгцээ, шаардлагад үндэслэн хэрэгжүүлэх, инновацын форум зохион байгуулах, дадлага, техникийн туслалцаа үзүүлэх ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

Энэ хүрээнд,

  • Сэлэнгэ аймгийн Шаамар, Алтанбулаг суман дахь Тужийн нарс байгалийн цогцолборт газарт түймрийн цамхаг байгуулах төсөл эхлүүлэх;
  • Монгол-Хятадын хамтарсан Цөлжилтийн судалгааны төвийн барилгын ажлыг эрчимжүүлэх;
  • БНХАУ-ын Ой, бэлчээрийн агентлагтай хамтран "Олон улсын бэлчээрийн өдөр"-ийг зохион байгуулах;
  • COP17 бэлтгэл ажлын хүрээнд БНХАУ-ын инновац, сайн туршлагыг нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллах зэрэг асуудлууд багтаж байна.

Эдгээр нь Монгол, Хятадын хамтын ажиллагааг тодорхой чиглэл, бодит төслүүдээр бэхжүүлэх, COP17-ын бэлтгэлийг туршлага, инновац, техникийн шийдлээр дэмжих боломжийг бүрдүүлэх юм. Мөн ой, бэлчээр, цөлжилттэй тэмцэх чиглэлд урт хугацаанд тогтвортой хамтран ажиллах суурь нөхцөлийг бий болгоно.

БНХАУ-ын ӨвөрМонголын Өөртөө Засах Орны Ордос хотод 2017 онд зохион байгуулагдсан Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 13 дугаар бага хурал (COP13)-ыг амжилттай зохион байгуулсан туршлагад тулгуурлан, байр, байгууламж, логистик, оролцогсдын урсгал, орон нутгийн оролцоог хангасан загварыг газар дээр нь судлах боломжтойг уулзалтын үеэр агентлагын удирдлагууд онцолж байв.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.