Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
Тэмээний тоо толгой хоёр дахин өсч, ботгоны урамшуулал олгохоор болжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн наадам, Тэмээчдийн V зөвлөгөөн нэгдүгээр сарын 24-25-ны хооронд Дундговь аймагт болж өнгөрлөө.

Наадамд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, УИХ-ын гишүүн, ТБХ-ны дарга Н.Наранбаатар, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Монгол Улсад суугаа 20 гаруй орны Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд, 15 аймгийн тэмээчид оролцсон байна.

Одоогоос 20 жилийн өмнө манай улс 254 мянган тэмээтэй байсан бол өнөөдөр 501 мянгад хүрч, тоо толгой хоёр дахин өссөн байна. Эдийн засгийн голлох салбар болох аялал жуулчлалыг дэмжих төрийн бодлогын үр дүнд 2025 онд 810 мянга орчим жуулчин Монгол Улсад ирсэн тоо баримт байна. Засгийн газраас 2026 онд 1 сая жуулчин хүлээн авахаар төлөвлөж, зөвхөн урин дулаан цагт бус жилийн 4 улиралд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарна гэж Засгийн газрын тэргүүн мэдэгдсэн. Тиймээс өвлийн аялал жуулчлалыг нэмэгдүүлэхэд дэлхийд ховордсон Тэмээний өв соёлын арга хэмжээ чухал ач холбогдолтой гэдгийг ч УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг онцолж байлаа.

Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун “Тэмээний наадмыг жил бүр зохион байгуулахаар болж, тэмээчдийн өдөртэй боллоо. Ерөнхийлөгч уриалга гаргаж сайхан наадам зохион байгууллаа. Өмнө нь ботгоны урамшуулал олгож байгаад зогссон байсныг сэргээхээр шийдвэрлэсэнд тэмээчдийнхээ өмнөөс талархаж байна” гэв. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нүүдэлчин, малчин ахуй чухал гэдгийг салбарын сайд Ч.Ундрам дүгнэж, аймгуудад өвлийн аялал жуулчлалыг татах ивэнт үйл ажиллагааг цаашид бодлогоор дэмжинэ гэдгийг онцолсон юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.