Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
12 улсын 78 иргэнийг Монгол Улсаас албадан гаргалаа

Гадаадын иргэн, харьяатын газраас 2026 оны нэгдүгээр сард зохион байгуулсан хяналт шалгалтын хүрээнд 12 улсын 78 иргэнийг Монгол Улсад 3-5 жилийн хугацаанд дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргалаа. Үүнд: БНХАУ-ын 53, ОХУ -ын 11, Узбекистан 3, Вьетнам 2, Киргиз 2, бусад улсын долоон иргэн байна.

Эдгээр иргэдийг виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, Монгол Улсад ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, мөн шүүхээр ял шийтгүүлж, ялаа эдэлж дууссан үндэслэлээр албадан гаргав. Өнгөрөгч онд нийт 1222 гадаадын иргэнийг албадан гаргасан бөгөөд албадан гаргасан иргэдийн тоо өмнөх оноос 41.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Мөн өөрийн харьяалах улсдаа залилангийн гэмт хэрэгт холбогдон оргон зайлсан БНХАУ-ын иргэн M.Y-г харьяалах улсын хууль, хяналтын байгууллагад шилжүүлэн өгөх, хуяглан хүргэх ажиллагааг энэ сарын 26–27-ны өдрүүдэд Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтэстэй хамтран зохион байгууллаа. Уг иргэний Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг холбогдох хуульд заасны дагуу хүчингүй болгож, гарах сануулгаар харьяалах улсад нь шилжүүлэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.