Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
П.Наранбаяр: Үндсэн цалин бодитой өссөн, цалин нэмэгдээгүй гэдэг худал

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Боловсролын сайд П.Наранбаяр боловсролын салбарын цалин нэмсэн талаар мдээлэл өгсөн юм. 

Тэрбээр, Юуны түрүүнд хэлэхэд, энэ удаагийн цалингийн нэмэгдэл зөвхөн багш нарт бус, сургууль цэцэрлэгт ажиллаж байгаа үйлчилгээний ажилтнуудыг бүгдийг нь хамруулж байгаа гэдгийг онцолъё. Мөн Үйлдвэрчний эвлэлтэй байгуулсан гэрээ болон нэмэлт хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа гэдгийг тодруулж хэлмээр байна.

Нэгдүгээр сар бол онцлогтой сар. Учир нь төрийн сангийн үйл ажиллагаа сарын дундуур нээгддэг тул цалин бөөнөөр буух процесс энэ хугацаанд явагддаг. Хэлэлцээрт заасны дагуу үндсэн цалин бодитоор нэмэгдэж байна.

Тухайлбал, 2025 оны нэгдүгээр сард ерөнхий боловсролын багшийн үндсэн цалин нэмэгдэл огт ороогүйгээр 1 сая 484 мянган төгрөг байсан бол 2026 оны нэгдүгээр сар гэхэд 2 сая 226 мянган төгрөг болж өсөж байна. Энэ нь яг 50 хувийн нэмэгдэл юм.

Мөн сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн багшийн үндсэн цалин 1 сая 559 мянгаас 2 сая 338.5 мянган төгрөг болж нэмэгдэж байна.

Энэ өсөлт бол бодитой бөгөөд шууд үндсэн цалин дээр орж ирж байгаа нэмэгдэл. Тийм учраас цалин өсөөгүй гэх мэдээлэл бодит байдалд нийцэхгүй.

Цалин нэмэгдэхтэй холбоотойгоор нэмэгдэл хөлсний асуудал мөн яригдаж байна. Бид Хөдөлмөрийн яам, Сангийн яам, үйлдвэрчний эвлэлтэй ярилцаж байгаа гол зарчим бол олон төрлийн нэмэгдэл бус, харин үндсэн цалин өөрөө багшийн амьдралын баталгаа болох ёстой гэсэн бодлого юм.

Өнөөдрийн байдлаар үндсэн цалин бага, харин нэмэгдлийн төрөл олон буюу 10 орчим байдаг. Үндсэн цалин, нэмэгдлийн харьцаа бараг 50:50 болсон.

Гэтэл нэмэгдэл гэдэг нь гүйцэтгэлийн үнэлгээ, туршлага, ажилласан жил, ажиллаж буй газар, мэргэжлийн зэрэг зэргээс хамаарч өөр өөр байдаг.

Жишээлбэл, шинэ багш нар нэмэгдэлгүй байдаг тул нийслэлд ажилд орж буй залуу багшийн үндсэн цалин шууд 2 сая 226 мянган төгрөг болж өсөж байгаа нь энэ шинэчлэлийн хамгийн чухал үр дүн юм.

Нэмэгдэлд олон жилийн нэмэгдэл (20 хүртэл хувь), мэргэжлийн зэрэг (заах аргач, тэргүүлэх, зөвлөх), ур чадварын нэмэгдэл, орон нутгийн нэмэгдэл (20–40 хувь) зэрэг ордог.

Орон нутгийн нэмэгдэл нь өмнөх жилийн хэмжээгээрээ хэвээр үргэлжилнэ. Буурсан зүйл огт байхгүй.

Мөн илүү цагийн хөлс, анги даалт, кабинетын нөхөн төлбөр, унаа хоолны мөнгө зэрэг нэмэгдэл хөлсүүд дунджаар 100-107 мянган төгрөгөөр олгогдож ирсэн.

Цаашдаа бид үндсэн цалинг зоригтой өсгөх бодлого барина. Арваннэгдүгээр сар гэхэд үндсэн цалин 2.8 сая төгрөгт хүрэх ёстой.

Манай зорилго бол үндсэн цалин 70 хувь, нэмэгдэл 30 хувь байх бүтэц рүү шилжих явдал юм. Ялангуяа залуу багш нар эхний таван жил нэмэгдэлгүй байдаг тул үндсэн цалин бага байвал багшлахаас татагалзах нөхцөл үүсдэг.

Одоогоор тав дахь жилдээ явж буй багш нар нийт багш нарын 60 хувийг эзэлж байгаа нь үүнийг илтгэнэ. Энэ удаагийн цалингийн шинэчлэл нь орлого багатай багш нартаа илүү ээлтэй, бодит өсөлт авчирсан шинэчлэл юм.

Нийт төсөвт ерөнхий боловсрол, сургуулийн өмнөх боловсрол, насан туршийн боловсролын салбарт зориулж 618 тэрбум төгрөгийн нэмэлт төсөв тусгагдсан.

Цаашдаа бид багшийн ачааллыг бууруулах, хэрэггүй тайлан бичиг цаасны дарамтыг багасгах бодлого барина. Ур чадварын нэмэгдлийг цаашид олгох боловч журмыг нь нарийвчлан тогтооно.

Өнөөдөр зарлагдаж байгаа эдгээр тоонууд нь бүгд татварын өмнөх бодит дүн гэдгийг мөн хэлэх хэрэгтэй" гэлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.