Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
“Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д өөрчлөлт оруулжээ

“Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа.

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох процессыг хялбарчлах, иргэдийн санал гомдол, төлөвлөгөөт хяналт шалгалтын дүгнэлт болон Хүүхэд хамгааллын тухай хуулийг дагаж Нийгмийн халамжийн тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлт зэрэгт үндэслэн журамд дараах зохицуулалтыг тусгалаа.

  • Тус тогтоолд байнгын асаргаа шаардлагатай эсэхийг тогтоох, сунгахдаа иргэнийг биечлэн ирүүлэхгүйгээр нотлох баримт бичигт үндэслэх эсхүл цахим хэлбэрээр шийдвэрлэн, иргэдэд хүнд суртал гаргахгүй байх,
  • Гадаад улсад байгаа, отор хийж байгаа малчин өрхийн гишүүн болон байнга оршин суудаг газраас өөр орон нутагт эмчлүүлж байгаа хүнийг биечлэн ирүүлэхгүйгээр мэдээлэл, технологийн шийдлийг ашиглан байнгын асаргаа шаардлагатай эсэх болон хугацааг тогтоож, сунгах;
  • Иргэдийн санал, гомдол, хүсэлтийг хүлээн авах, сэтгэл ханамжийг үнэлдэг болгох, тэтгэвэр, тэтгэмжид хамрагдсан иргэнийг үнэн зөв тогтоосон эсэхэд хийх хөндлөнгийн болон олон нийтийн хяналт, шалгалтыг зохион байгуулахыг үүрэг болголоо.

Энэхүү тогтоол батлагдсанаар төсөвт нэмэлт хөрөнгө шаардахгүй бөгөөд тэтгэвэр, тэтгэмжийг зорилтот бүлэгт түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх боломжийг нэмэгдүүлнэ гэж үзэж байна.

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн Газар

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.