Уншиж байна...
МИАТ ТӨХК 11 дэх удаагийн IOSA шалгалтад амжилттай шалгууллааЭнхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байнаПрокурорын байгууллагаас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нөлөөллийн арга хэмжээг эхлүүлжээГовийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ“Unlock the mongolian economy” хуралдааны үеэр 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зуржээМИАТ: СӨҮЛ - УЛААНБААТАР чиглэлд зорчих оюутнууддаа 1+1 тээшний урамшуулал зарлалааНалайх дүүрэгт 79МВт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээОнцгой байдлын алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгааллааМонгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвНийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгийг шалгаруулжээНийслэл хотод үдээс хойш дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орноХүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллооҮндсэн хуулийн цэцийн даргаар Жуужаагийн Эрдэнэбулган сонгогджээ“Хуульчдын өдөр”-ийг угтаж ХЗДХЯ-ны зарим албан хаагчдыг шагнаж, урамшуулжээЯпон Улс болон түүний ойролцоох далайн бүсэд газар хөдлөлтийн идэвхжил ажиглагдаж байна
Ж.Энхжаргалан: Хотын эргэн тойрон дахь бүх уулын амыг Нийслэлийн мэдэлд шилжүүлж хууль бус бүх хашааг нураах ёстой

НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан Богд уулын ам болгоныг хашаалсан нь ан амьтанд сөргөөр нөлөөлж, ховордож буй амьтдын тоо толгой багасгахад хүргэж байна хэмээн шүүмжилж, хашаа барих зөвшөөрөл олгоод байгаа эрхийг Нийслэлд шилжүүлвэл даруй дээрх хашаануудыг буулгах болно гэдгээ өнөөдрийн НИТХ-ын ээлжит VI хуралдаанд илэрхийллээ.  Учир нь энэ сарын 31-нд Богд уулын аманд бэлчээрлэдэг хоёр бугын нэг нь төмөр хашаанд сүлбүүлж үхсэн байдалтай олдсоныг иргэн бичлэг хийж, олон нийтэд хүргэсэн билээ. Тэгвэл НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан үүнд шүүмжлэлтэй хандаж, байгаль дэлхий, энэ хот зөвхөн хүнд зориулагдаагүй. Бусад амьтан ч амьдрах эрхтэй, хөрөнгө мөнгөтэй хүмүүс дуртай газраа хашаалаад байж болохгүй хэмээн шүүмжилсэн юм.

May be an image of deer

НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан “Хүний шуналд хязгаар алга. Уулын амыг ам амаар нь өмчилж авах явдал хэрээс хэтэрсэн. Энэ бол Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны үе үеийн удирдлагуудын уулын амыг хууль бусаар олгосны шууд хор уршиг. Энэ бол шуналын гай. Яаралтай хотын эргэн тойрон бүх уулын амуудыг Нийслэлийн мэдэлд шилжүүлж хууль бус бүх хашааг нураах ёстой. “Байгаль орчны яам мэднэ”, “Богдын захиргаа хариуцна” гэсэн нэрийн дор ажил гацдаг, хариуцлагаас бултдаг энэ тогтолцоо өөрөө ялзрал. Ан амьтдын гэрт нь халдаж орж, муухай шавар байшин барьчхаад, дээрээс нь жадалж хашаалж энэ миний газар, энэ миний хаус гэж баярхах бол баяр бахдал биш. Ямар ухамсаргүй мал вэ гэдгээ харуулж байгаа явдал. Өнөөдөр Нүхтэд нэг сайхан буга жадтай хашаанд гэдсээ сүлбүүлж амь алдлаа. Энэ бол санамсаргүй осол биш. Хүмүүс бидний шуналын шууд үр дүн. Уулыг амаар нь зарсан этгээдүүд ч, түүнийг худалдаж авсан хүмүүс ч байгаль орчны эсрэг гэмт этгээдүүд мөн. Хашаа барьсан газарт нь хариуцлага тооцох ёстой. Хашаа буулгаад өнгөрөх ёсгүй. Ховор амьтны АМЬ үнэ цэнтэй байх ёстой. Ямар хариуцлага хэнд тооцохыг харцгаая” гэлээ.

Мөн яаралтай хуульдаа өөрчлөлт оруулж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Нийслэл хотод энэ бүх уулын амнуудаа цэгцлэх, газар чөлөөлөх, хашаа хороо буулгах, ЭРХ МЭДЛИЙН шилжүүлээд өгчих. Яам ажлаа хийж чадахгүй байгаа бол Нийслэл хот хийе.  Газрыг нь мэдээж Байгаль орчны яам өгсөн байж таараа. Нийслэлийн мэдэлд яаралтай шилжүүлж өгөхгүй бол ирэх 8-р сард болох тэр олон улсын цөлжилтийн эсрэг КОП17- ын хурал дээр чинь гаднын ирсэн төрийн тэргүүнүүдэд болон байгаль ан амьтныг ойлгодог хүмүүст энэ зураг бичлэгийг чинь үзүүлж шившгийг чинь дэлгэнэ хэмээн байр сууриа илэрхийлэв.

May be an image of arctic and ski slope

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.