Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. Төслийн бүтээн байгуулалтын ажлын тодорхой хэсгийг гадаад зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх хүрээнд олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын тавьдаг байгаль орчин, нийгмийн шаардлагуудыг бүрэн хангасан баримт бичгүүдийг боловсруулж дууслаа.

Тодруулбал, төслийн менежментийн зөвлөхөөр ажиллаж буй “Духуа Инженеринг” ХК нь олон улсын туршлага бүхий “INOGEN ALLIANCE LLC”-тэй хамтран Олон улсын санхүүгийн корпорацын "IFC Performance Standards", "Equator Principles IV", мөн экспорт зээлийн агентлагууд, олон талт хөгжлийн банкууд, хөгжлийн санхүүгийн байгууллагуудын стандартуудад нийцсэн "Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн иж бүрэн үнэлгээ" болон "Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө"-г боловсруулсан юм.

Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн иж бүрэн үнэлгээний хүрээнд төслийн төлөвлөлт, барилга угсралт, ашиглалт, хаалтын бүх үе шатанд байгаль орчин, нийгэмд үзүүлэх шууд болон шууд бус, дам нөлөөллүүдийг иж бүрнээр нь үнэлж, байгаль орчин болон нийгэм, эдийн засгийн суурь судалгааг олон улсын арга зүй, стандартад нийцүүлэн гүйцэтгэсэн. Үүний зэрэгцээ Монгол Улсын хууль тогтоомж, бодлогын баримт бичгүүд болон олон улсын стандартуудын хоорондын нийцэл, зөрүүгийн шинжилгээг хийж, илэрсэн шаардлага, зөрчлүүдийг ESIA болон холбогдох менежментийн төлөвлөгөөнүүдэд бүрэн тусгалаа.

Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн иж бүрэн үнэлгээний дүгнэлтэд үндэслэн боловсруулсан "Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө" болон амьжиргаа сэргээх, соёлын өвийн менежмент зэрэг дэд болон тусгай төлөвлөгөөнүүд нь төслийн хэрэгжилтийн явцад байгаль орчин, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хянах, удирдах тодорхой арга хэмжээг тусгаснаараа ач холбогдолтой юм. Ингэснээр метроны төсөл нь байгаль орчин, нийгмийн эрсдэлийн удирдлагын шаардлагыг бүрэн хангаж, төслийг ил тод, хариуцлагатай, тогтвортой хэрэгжүүлэх эрх зүйн болон институцын суурь нөхцөлийг бүрдүүлээд байна.

Төслийн хэрэгжилтийн явцад оролцогч талуудын оролцоо, ил тод байдлыг хангах зорилгоор дэлгэрэнгүй зураглал гаргаж, талуудтай харилцах төлөвлөгөө, гомдол хүлээн авах, шийдвэрлэх механизм, хяналт-шинжилгээ, тайлагналын тогтолцоог тус тус боловсруулсан. Судалгааны явцад иргэд олон нийт, аж ахуйн нэгжүүд болон холбогдох төрийн байгууллагуудад танилцуулга хийж, санал хүсэлт, судалгаа авч ажилласан бөгөөд олон нийтийн зөвлөлдөх уулзалтуудыг 2025 оны зургаа болон арваннэгдүгээр саруудад зохион байгуулжээ.

Мөн метроны шугамын дагуу хэрэгжих бүтээн байгуулалтын хүрээнд үүсэх газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой физик болон эдийн засгийн нөлөөллийг тодорхойлон, нөлөөлөлд өртөх иргэд, аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хамгаалах, шударга нөхөн олговор олгох, амьжиргааг сэргээх арга хэмжээнүүдийг тусгасан "Нүүлгэн шилжүүлэлтийн үйл ажиллагааны төлөвлөгөө" боловсруулж, захиалагч талд хүлээлгэн өгсөн.

 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.