Уншиж байна...
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлжээГ.Занданшатар: Би явж болно, Монгол төр зогсох ёсгүйЦУОШГ: Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэллээГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээУс бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнөА.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоноӨнөөдөр зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарнаН.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүйОй хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байнаЗарим нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурнаСүрьеэгийн эрт илрүүлгийг хиймэл оюун ухаанд суурилсан дижитал рентген, молекул оношилгооны технологиор өргөжүүлнэОнцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголооЯпоны Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэУлаанбаатарт 8 хэм дулаан байна
Ч.Хүрэлбаатар: Японоос авах зээлийг зөвхөн ковидтой тэмцэхэд зарцуулна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас нийт 25 тэрбум иень буюу ойролцоогоор 233 сая ам.долларын яаралтай тусламжийн зээлийн санхүүжилтийг олгох ба зээлийн эргэн төлөх хугацаа 15 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 4 жил, зээлийн хүү жилийн 0.01%, урьдчилгаа шимтгэл 0.1%, санхүүжилтийн ашиглах хугацаа нэг жил байна. 

Уг зээлээр цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, иргэдийн амьжиргааг дэмжих, орлогыг хамгаалах, нийгмийн хамгааллын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж төсвийн зарлагыг санхүүжүүлэхээр төлөвлөжээ. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: 12 сарын 11 хүртэл 18 төрлийн байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулж байгаа. Тэр хугацааг хүлээлгүй бусад байгууллага, ААН-ийг ажиллах боломжоор хангаж өгөөч гэдэг хүсэлт гаргаж байна. Энэ бол миний хүсэл биш иргэд, ААН-үүдээс ирж байгаа санал юм. Үсчин, хоолны газруудыг үе шаттай, тодорхой хязгаарлалттайгаар ажиллуулах боломжоор хангаж өгөөч. Анх халдвар тарсан үетэй харьцуулахад ерөнхийдөө хяналтдаа авсан гэсэн. Тиймээс ААН-үүдээ бас хамт авч явах шаардлагатай байна.  

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Ж.Ганбаатар гишүүний хэлж байгаатай санал нэг байна. Одоогоор нийтдээ 18 салбар үйл ажиллагаа явуулж байна. Дараа нь 19 дэх нь, 20, 21 дэх нь аль салбар байх вэ, халдвар тархаахгүй байх нөхцөл байдлыг хэрхэн хангах вэ гэдэг бэлтгэл ажил хийгдэж байх ёстой. Бүгдийг нь тас хориод асуудал шийдэгдэхгүй гэдэгтэй бид бүгд санал нэг байна.  

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Энэ зээл ОУВС-тай хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үргэлжлэл мөн үү. Хөтөлбөрийг хэрэгжүүлж байх үед Монгол Улс гадаад өрүүдээ төлөх гэхээр гадаад зээлийн эх үүсвэрээр зээлээ төллөө гэж цааргалдаг байсан. Одоо хөтөлбөр дууссан учраас ирэх онуудад гадаад өрүүдээсээ төлж эхлэн боломжтой юу. Энэ гэрээн дээр хориглосон зүйл байхгүй бизд ээ. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Энэ бол ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байсан тэр хөтөлбөртэй хамаагүй зээл. Нийтдээ 800 орчим сая ам.долларын зээл авахаар ОУВС-тай тохирсон байсан. Үүнээсээ өмнө Японтой тохирсон байсан. ОУВС-гаас 280-аад сая ам.долларыг л авсан. Үлдсэнийг нь аваагүй байгаа. 

Энэ зээлийг зөвхөн ковидтой холбоотой асуудалд зарцуулна. 2020 оны 4-10 дугаар сарын хооронд авч хэрэгжүүлсэн ААН-үүдийг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, 1.5 тэрбум төгрөг хүртлэх борлуулалтын орлоготой ААН-үүдийг орлогын албан татвараас чөлөөлөх, хувийн хэвшилд ажиллаж буй иргэдээс хувь хүний орлогын албан татварыг авахгүй чөлөөлөх, хүүхдийн мөнгө олгох зэрэгтэй холбоотой арга хэмжээнүүдийг санхүүжүүлэхэд хэрэглэнэ. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Сангийн яам зээлтэй холбогдуулан эх үүсвэрээ татах чиглэлээр идэвхтэй ажилламаар байна. Өр өснөө гэдгээр харахаасаа илүүтэй. Олон улсын платформуудыг хэрхэн үр өгөөжтэй ашиглах вэ гэдэгт анхаарал хандуулах хэрэгтэй. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын төсөл хамгийн үр өгөөжтэй. Мөн бид цаашид иймэрхүү зээлийн төслийг авч ашиглахад бэлэн. Энэ төрлийн зээлийн төслийн үр ашиг үзүүлж байгаа хувь нэмрийг ойлгож байна.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Монгол Улс 31 тэрбум ам.долларын өртэй байна. Өрийн тааз хэдэн хувьд хүрсэн бэ. Эрдэнэтээс тав дахин их орлоготой Оюутолгойн борлуулалтын мөнгө Монголоор дамжиж орж ирэхгүй байна. Дубайн гэрээг өөрчлөхөөр Засгийн газраас ажлын хэсэг гарсан ч нэг жил болж байна. Одоог хүртэл таг чиг. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: 2016 онд Монгол Улсын Засгийн газрын ДНБ-ий гадаад өрийн эзлэх хувь 78.8 хувь байсан бол одоо 56.2 хувь болж 6 функтээр буусан. Одоогийн байдлаар 8 их наяд ам.долларын зээлийг төлчихөөд байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.