Уншиж байна...
МИАТ ТӨХК 11 дэх удаагийн IOSA шалгалтад амжилттай шалгууллааЭнхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байнаПрокурорын байгууллагаас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нөлөөллийн арга хэмжээг эхлүүлжээГовийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ“Unlock the mongolian economy” хуралдааны үеэр 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зуржээМИАТ: СӨҮЛ - УЛААНБААТАР чиглэлд зорчих оюутнууддаа 1+1 тээшний урамшуулал зарлалааНалайх дүүрэгт 79МВт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээОнцгой байдлын алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгааллааМонгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвНийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгийг шалгаруулжээНийслэл хотод үдээс хойш дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орноХүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллооҮндсэн хуулийн цэцийн даргаар Жуужаагийн Эрдэнэбулган сонгогджээ“Хуульчдын өдөр”-ийг угтаж ХЗДХЯ-ны зарим албан хаагчдыг шагнаж, урамшуулжээЯпон Улс болон түүний ойролцоох далайн бүсэд газар хөдлөлтийн идэвхжил ажиглагдаж байна
Нийслэлийн 2026 оны төсвийн тодотголын хэлэлцүүлэг болжээ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус Х хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төслийг Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай танилцууллаа.

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөлд Нийслэл хотын шууд төсвийн орлогыг 438 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлснээр хотын нийт төсвийн орлогыг 2 их наяд 497.8 тэрбум төгрөгөөр, нийслэлийн төсвийн нийт орлогыг 5 их наяд 385.8 тэрбум төгрөгөөр тооцсон байна. Үүнд “Сэлбэ 20 минутын хот корпорац”-аас хариуцан хэрэгжүүлж буй төслийн хүрээнд нийт 8575 айлын 113 блок барилгын ажлыг эхлүүлж 2026-2027 онд үе шаттайгаар борлуулж, ашиглалтад оруулахаар төлөвлөснөөс энэ онд 438 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр тооцжээ. Үнэт цаасны орлогын хувьд холбогдох хууль тогтоомжийн дагуу 200 тэрбум төгрөгийн үнэт цаасыг дотоодын зах зээлд арилжаалж ДЦС-5 төслийн нийслэлийн хариуцах хөрөнгөд тусгасан байна. Төсвийн зарлагын хувьд Нийслэлийн 2026 оны төсвийн тодотголд урсгал зардал хооронд 8.8 тэрбум төгрөгийн зохицуулалт хийжээ. Үүнд “Улаанбаатар хотын хий хангамжийн удирдлагын газар”-т 1.3 тэрбум, “Улаанбаатар кабель кар” ОНӨТҮГ-т 2.4 тэрбум, “Сүү” хөтөлбөрийг өргөжүүлж, дотоодын аж ахуй нэгжүүдийг дэмжиж хөнгөлөлттэй зээл олгоход 5 тэрбум, ашиглалтын шаардлага хангахгүй түүхэн дурсгалт газруудыг сэргээн засварлахад 0.1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан байна. Харин дамжуулан зээлдэх үйлчилгээг 4.6 тэрбум төгрөгөөр, Нийтлэг үйлчилгээний газрын төсвийг 2.1 тэрбум, Нийтийн тээврийн бодлогын газрын төсвийг 2.1 тэрбум төгрөгөөр бууруулахаар тус тус тооцжээ.

Мөн нийслэлийн 2026 оны төсвийн урсгал зардлыг 71.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан байна. Үүнд “КОП-17” үйл ажиллагаатай холбоотойгоор хурлын байр байгууламж, үйлчилгээг түрээсийн хэлбэрээр зохион байгуулахад холбогдох зардалд 70.1 тэрбум төгрөг тусгахаар тооцсон байна. Үнэт цаас гаргахад шаардлагатай зардалд 1.5 тэрбум төгрөг тусгажээ. Түүнчлэн Нийслэлийн 2026 оны хөрөнгийн зардлыг 5.3 тэрбум төгрөгөөр бууруулж 566.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн “Г“ хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн ажлыг 0.5 тэрбум, Гандантэгчилэн хийдийн зүүн өргөн чөлөөний тохижилт ногоон байгууламжийн зардлыг 4.8 тэрбум төгрөгөөр бууруулсан байна. Харин 2025 оны жилийн эцэст санхүүжилт нь олгогдоогүй 9 төсөл, арга хэмжээнд 2.4 тэрбум, төсвийн хөрөнгөөр 2025 онд хэрэгжиж байсан ч санхүүжилт татагдсан 4 төсөл, арга хэмжээнд 9.4 тэрбум, нийслэлд хэрэгжих шинэ төсөл, арга хэмжээнд 9.8 тэрбум, “Улаанбаатар трам” төслийн 2-р дугаар шугамын ажилд 350 тэрбум, ДЦС-5 төсөлд 200 тэрбум төгрөгийг тус тус нэмж тусгахаар болсон талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай танилцуулав. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгчид санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, НИТх-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан КОП-17 үйл ажиллагаатай холбогдуулан түрээсийн үйлчилгээнд зарцуулахаар 70 тэрбум төгрөг төсөвлөсөн нь аж нэгжүүдэд сонгон шалгаруулалтаар оролцоход нээлттэй эсэхийг тодруулсан бол НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт хоёр сар хүрэхгүй хугацаанд төсвийг их наяд орчим төгрөгөөр нэмэгдүүлж оруулж ирж байгааг шүүмжиллээ. Түүнчлэн “Сүү” хөтөлбөр дүүргүүд төсөв батлагдсаны дараа батлагдсан учир дүүргүүдэд хөтөлбөрт зарцуулах төсөв байхгүй, тиймээс үүнийг хэрхэн шийдэх талаар НИТХ-ын төлөөлөгч, БЗД-ийн Засаг дарга Г.Жаргалсайхан тодрууллаа. НИТХ-ын төлөөлөгч Ц.Төрхүү дэд бүтцийн асуудлыг хөндсөн бол НИТХ-ын төлөөлөгч Б.Золтуяа үр дүн нь тодорхойгүй “Улаанбаатар трам” төслийн 2-р шугамын ажилд 350 тэрбум төгрөг төсөвлөж байна хэмээн байр сууриа илэрхийллээ. НИТХ-ын ээлжит бус Х хуралдааны II хэлэлцүүлэг ирэх сарын 2-нд бөгөөд Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах II хэлэлцүүлэг болно.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.