Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
2021 онд 850,8 тэрбум төгрөгийн 824 бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ

1. Бүтээн байгуулалтын ажлын ач холбогдол,

Улсын төсвийн хөрөнгөөр 2020 санхүүжих 691 төсөл арга хэмжээний  546,3 тэрбум төгрөг батлагдсан бол 2021 оны төсвийн тухай хуульд 824 төсөл арга хэмжээний 850,8 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр тусгагдсан байна.

Гэвч тус 824 төсөл арга хэмжээний 516 буюу 63%-нь он дамжин санхүүжих төсөл байна.  Эндээс харахад 2020 онд 691 шинээр тусгагдсан бол 2021 онд 308 төсөл арга хэмжээ шинээр тусгагдаж бүтээн байгуулалтын ажлын улсын төсвийн хөрөнгө оруулалт буурсан үзүүлэлттэй харагдаж байна.

Барилгын салбарт өнөөдрийн байдлаар Барилга угсралтын-5045, Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах-724, Өргөх байгууламж, түүний эд ангийн үйлвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх-182, Барилгын материалын үйлдвэрлэлийн-532 аж ахуйн нэгж буюу ТЗ-тэй 6483 аж ахуйн нэгж, байгаагаас нийт 73,700 ажилчид ажиллаж байна.

Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй Бүтээн байгуулалтын ажлууд багассанаар нөгөө талаасаа дотоодын барилгын материалын үйлдвэрлэл хумигдах, царцах, барилгын салбарт ажиллаж буй ажилчдын нийгмийн асуудалд хүндрэх гэх мэт олон сөрөг нөлөөлөл бий болох магадлалтай байна.

Дэлхий нийтэд тархаад буй COVID-19 цар тахлаас шалтгаалан бүх  нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан бүтээн байгуулалтуудын ажлаас “Модон эдлэл, барилгын хийц, материалын үйлдвэрийн үйл ажиллагаа”-г 2020.12.01-ны өдрөөс эхлэн үйлдвэрлэлийг нээх болсноор 21 аймгийн хэмжээнд 56 үйлдвэрийн 1232 ажилтан, УБ-т 44 үйлдвэрийн 993 ажилтан буюу 100 үйлдвэрийн 2225 ажилтан албан хаагчид ажиллаж эхэллээ.

Мөн бүтээн байгуулалтын ажил Олон улсад тархаад буй COVID-19 цар тахлаас шалтгаалан зогссоноор дулааны улиралд хийх шаардлагатай ажлуудыг хийж чадаагүй, барилгыг хамгаалалтын горимд оруулж чадаагүй, гүйцэтгэлээ авч чадаагүй, гэх мэт олон асуудлууд ААНБ-уудад тулгараад байна.

Тус яамнаас холбогдох судалгааг хийхэд Улсын төсвийн болон хувийн хөрөнгө оруулалтаар баригдаж дууссан бөгөөд комисс ажлуулж амжаагүй аймгуудын хэмжээнд 127, Улаанбаатар хотод 146, нийт 273 барилга байгууламж байсан.

Энэхүү 273 барилга байгууламжийг COVID-19 цар тахлын үед комиссын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар зөвлөмжийг Барилга, хот байгуулалтын сайдын 2020.12.01-ны өдрийн 229 дүгээр тушаалаар батлуулж АНЗДарга нарт хүргүүлэээд байна.

Ингэснээр нийт 273 аж ахуйн нэгж байгууллагын 5000 орчим ажилтан албан хаагчид цалин хангамжаа авах боломж бүрдэж байна гэж үзэж байна.

Цаашид бүтээн байгуулалтын ажлыг цар тахлын үед хэрхэн зохион байгуулах талаар тус яамнаас шаардлагатай судалгаануудыг хийж, барилгын талбайд мөрдөх зөвлөмж, аргачлалуудыг боловсруулаад байна.

Мөн 90хувиас дээш гүйцэтгэлтэй барилгын ажлуудыг эхлүүлэх, хамгаалалтын горм тогтоох шаардлагатай байгууллагуудын үйл ажиллагааг гүйцэтгүүлэх, Барилгын материалын худалдаа, тээвэрлэлтийг саадгүй явуулах шаардлагатай байна.

Ингэснээр цаашид барилгын салбарт хийгдэх бүтээн байгуулалтын төсөв, хөрөнгө оруулалтыг багасгахгүйгээр, гүйцэтгэх боломжтой байна гэж үзэж байна.

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.