Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Энэ оны I улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ

Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу 2026 оны I улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар нэгэн зэрэг эхэллээ. Шалгалтыг нийслэл, орон нутагт цахим хэлбэрээр зохион байгуулдаг. Энэ удаагийн ерөнхий шалгалтад оролцохоор Улаанбаатар хотод 1540, улсын хэмжээнд 3092 иргэн бүртгүүлсэн байна. Улаанбаатар хотод Төрийн албаны ерөнхий шалгалт 2026 оны гуравдугаар сарын 2-ны өдрөөс 5-ны өдрүүдэд үргэлжилнэ. Өдөртөө дөрвөн ээлжээр, нэг ээлжид 100 иргэн шалгалт өгөхөөр хуваарилагджээ.

Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн “Монгол Улсын төрийн алба өндөр хариуцлага, ёс зүй, мэдлэг чадвар шаардсан нэр хүндтэй алба. Энэхүү ерөнхий шалгалтаар дамжуулан төрийн жинхэнэ албанд ажиллах хүний нөөцийг бүрдүүлэх, тогтвортой, мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх, улмаар төрийн хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх зорилготой. Жилээс жилд төрийн албанд ажиллах хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдэж байгаа нь төрийн албаны үнэлэмж, итгэлцэл нэмэгдэж буйн илрэл гэж харж байна. Энэхүү хариуцлагатай албанд хүчин зүтгэхээр мэдлэг, чадвараа сорин шалгуулж буй нийт иргэддээ амжилт хүсье. Ерөнхий шалгалтад тэнцэж, төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэн иргэдээс холбогдох журмын дагуу сонгон шалгаруулж, төрийн байгууллагуудад ажиллуулдаг. Бид энэхүү шалгалтыг жилд дөрвөн удаа зохион байгуулдаг бөгөөд дунджаар 4000 гаруй иргэн нөөцөд бүртгэгддэг. Нөөцөд бүртгэгдсэн иргэдийг ажлын байраар хангах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа ч цаашид энэ ажлыг илүү үр дүнтэй болгох шаардлага бий” гэв.

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Төгсцэнгэл “Энэ улиралд улсын хэмжээнд 3092 иргэн төрийн албаны шалгалтад бүртгүүлсэн байна. Хөгжлийн бэрхшээлтэй 26 иргэнийг хэрэгцээ шаардлагад нь нийцсэн нөхцөлөөр шалгалтад хамруулахаар бэлтгэл ажил хангагдсан. Төрийн албаны ерөнхий шалгалт бол төрийн жинхэнэ албанд орох эхний чухал алхам юм. Төрийн албаны шалгалтын товыг зарлаж, бүртгэхээс эхлээд дүн гарах хүртэлх бүхий л үйл ажиллагааг цаг хугацаа, орон зай, хүнээс хамааралгүй болгож цахимжуулсан нь Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс хэрэгжүүлсэн чухал шинэчлэл юм” гэлээ.  

2025 онд зохион байгуулагдсан Төрийн албаны ерөнхий шалгалтад Улаанбаатар хотод 6992 иргэн бүртгүүлж, 4740 иргэн шалгалт өгч, 2094 иргэн тэнцэж, төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцөд бүртгэгджээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.