Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Ерөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээ

-Засгийн газар энэ онд хүнсний улаанбуудайн 100 мянган тн нөөц бүрдүүлэхээр болж, тариаланчдын борлуулалтыг баталгаажууллаа-

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Монголын тариаланчдын үндэсний холбооны тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүд, болон тариаланчдын төлөөлөлтэй уулзаж, салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлын талаар санал солилцлоо. 

Тариалалтаас урьтаж салбарын төлөөлөлтэй уулзаж байгаагаа Ерөнхий сайд Г.Занданшатар онцлоод, олон улсын зөрчилдөөнт нөхцөл байдалтай энэ цагт стратегийн бүтээгдэхүүн улаанбуудай, хүнсний ногоо, жимс жимсгэнийн тариалалтад Засгийн газар онцгой анхаарч, дэмжихээ илэрхийллээ. Засгийн газраас татварын тогтвортой орчин бүрдүүлж, улаан буудайн дотоодын зах зээлийг хамгаалах бодлогыг тууштай хэрэгжүүлнэ гэлээ.

Тус холбооныхон хүнсний улаанбуудай, хүнсний ногооны урамшуулал болон бордооны хөнгөлөлтийн санхүүжилтийг хаврын тариалалтаас өмнө шийдвэрлэх, тариалалт, уринш боловсруулалт, ургац хураалт зэрэг тариалангийн технологит хугацаанд шатахуун, шатах тослох материалын хангамжийг нэмэгдүүлэх, тасалдалгүй нийлүүлэхэд анхаарах, тариалангийн үйлдвэрлэлд шаардлагатай импортоор худалдан авч буй техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлэх саналаа илэрхийллээ.

“Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” хөтөлбөр, Атрын IV аяны хүрээнд хэрэгжүүлж буй төрийн бодлогын үр дүнд газар тариалангийн салбарын хөгжил урагшилж байна. 2025 онд гангийн улмаас ургац алдсан, гэхдээ энэ жил хангалттай уринш хийсэн, ургац сайн авна гэдэгтээ итгэлтэй байна гэж Сэлэнгэ аймгийн Тариаланчдын холбооны тэргүүн, "Түмэнбут" ХХК-ийн захирал Х.Даваахүү хэллээ. 

Энэ онд улсын хэмжээнд 372.7 мянга га-д үр тариа, 16.4 мянган га-д төмс, 18.3 мянган га-д хүнсний ногоо,121.9 мянган га-д малын тэжээл, 104.1 мянган га-д тосны ургамал нийт 633.4 мянган га-д тариалалт хийж, 474.8 мянган тонн үр тариа, 180.6 мянган тонн төмс, 273.9 мянган тонн хүнсний ногоо, 287.0 мянган тонн малын тэжээл, 69.1 мянган тонн тосны ургамал хураан авах зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтыг хангахад тариаланчдыг онцгойлон дэмжиж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны албан тушаалтнуудад Ерөнхий сайд үүрэг болголоо. Тухайлбал, сайн чанарын үрээр хангах, тариаланчдаас 100 мянган тн хүнсний улаанбуудай худалдан авч нөөц бүрдүүлэх, тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлж ажиллахыг даалгалаа. Мөн газар тариалангийн бүсэд газар зохион байгуулалтын төлөвлөгөө гаргаж, малчидтай хариуцлагын гэрээ байгуулах, тариалангийн талбайд мал оруулахгүй байхад анхаарч ажиллахыг орон нутгийн удирдлагуудад сануулав. 

Хөдөө аж ахуйн корпорацын өөрчлөн зохион байгуулалтад Монголын тариаланчдын үндэсний холбоо зэрэг мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагын ажил хэрэгч саналыг хүлээн авч, хамтран ажиллах шаардлагатайг Ерөнхий сайд хэллээ. Засгийн газраас энэ оны хаврын тариалалтад зориулж 130 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээлийн хүүгийн татаасыг олгохоор шийдвэрлээд буй юм. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.