Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
КОП17 хурлын “Хөх бүс”-ийн түр байр, байгууламжийг түрээслэх, ашиглах гэрээнд гарын үсэг зуржээ

Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар Бага хурлыг (UNCCD COP17) наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд эх орондоо зохион байгуулна. Тус хурлын “Хөх бүс”-ийн түр байр, байгууламжийг түрээслэх, ашиглах гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Гэрээг Монголын талаас Талуудын 17 дугаар Бага хурлын байр, байгууламжийн дэд хороог ахлан ажиллаж буй нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, гүйцэтгэгч талаас “Жи Эл Эвентс” компанийн эрх бүхий төлөөлөгч Инэс Жинон нар үзэглэлээ. “Хөх бүс”-ийн түр байр, байгууламжийг НҮБ-ын шаардлага болон олон улсын стандартын дагуу нийлүүлж, угсарч ашиглалтад оруулах гүйцэтгэгчээр мэргэжлийн, туршлагатай компани болох “Жи Эл Эвентс” (GL Events) шалгарсан юм. “КОП17 хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар” ОНӨААТҮГ-ын ТУЗ-ийн дарга Б.Идэр “Хөх бүс”-ийн түр байр, байгууламжийн гүйцэтгэгчээр шалгарсан “Жи Эл Эвентс” компанитай байгуулах гэрээний төсөл боловсруулах, хэлцэл хийх ажлын хэсэгт оролцож, зургаан удаагийн уулзалт зохион байгуулсан. 

“Жи Эл Эвентс” компани нь нийт 12 түр байр, байгууламжийг түрээсийн хэлбэрээр нийлүүлж, талбайд угсран ашиглалтад бэлтгэх ажлыг хийж гүйцэтгэнэ. Эдгээр байгууламжийг Талуудын бага хурлын нэгдсэн хуралдаан, албан ёсны хэлэлцээ, сайд нарын болон өндөр түвшний уулзалтууд, бүс нутгийн болон хороодын хуралдаанууд, зэрэгцээ арга хэмжээнүүд, хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа, үзэсгэлэн, оролцогчдын хоол хүнс болон үйлчилгээтэй холбоотой үйл ажиллагааг зохион байгуулахад ашиглана. Франц улсад төвтэй “Жи Эл Эвентс” компани нь дэлхийн олон улс оронд үйл ажиллагаа явуулдаг, Нэгдсэн Үндэстний Байгууллагын системийн томоохон арга хэмжээнүүдэд үндсэн болон туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан туршлагатай. Тухайлбал, Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотод зохион байгуулагдсан Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 16 дугаар бага хурлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна.

Талуудын 17 дугаар Бага хурал нь дэлхийн газрын доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой бодлого, шийдвэрийг хэлэлцдэг хамгийн өндөр түвшний олон улсын форум юм. Тус бага хуралд 196 орны Засгийн газрын албан ёсны төлөөлөгчид, байгаль орчин, хөдөө аж ахуй, ус, уур амьсгалын салбарын сайд нар болон өндөр түвшний бодлого боловсруулагчид, улс орнуудын төр, засгийн газрын тэргүүнүүд, Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагууд, олон улсын санхүүгийн байгууллагууд, хөгжлийн түншүүд, бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагуудын төлөөлөл өргөнөөр оролцоно. Үүнээс гадна эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, их, дээд сургуулиудын эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд, залуучуудын сүлжээ, эмэгтэйчүүдийн байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөл, хөрөнгө оруулагчид, мөн дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллүүд хүрэлцэн ирэх бөгөөд 8,000–10,000 орчим зочид, төлөөлөгчдийг хүлээн авах төлөвтэй байна.

Ингэснээр КОП17 хурал нь зөвхөн Засгийн газруудын хэлэлцээ төдийгүй шинжлэх ухаан, бодлого, бизнес, иргэний нийгмийн хамтын оролцоонд суурилсан дэлхийн хэмжээний олон талт платформ болж, газрын доройтол, бэлчээрийн тогтвортой менежмент, усны нөөцийн хамгаалалт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгальд суурилсан шийдлүүдийг хэлэлцэх өргөн цар хүрээтэй, цогц арга хэмжээ болох юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.