Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Г.Занданшатар: Шилэн хаалтыг эсэргүүцэж байна. УИХ-ын үйл ажиллагаа зогсвол хэн хариуцах вэ?

УИХ-ын чуулганы танхимд гишүүдийн ширээ бүрийг тусгаарлан шилэн наалт байрлуулсан байсан нь нийгмийн цахим сүлжээнд олны шүүмжлэлийг дагуулсан юм. Үүний дараа УИХ-ын Тамгын газраас өнөөдөр тус шилэн хаалтуудыг авсан байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар дараах байр суурийг илэрхийллээ. 

"Дэлхийн парламентууд шилэн хаалт тавиад хурлын үйл ажиллагаагаа зохион байгуулж байна. БНСУ, Энэтхэг, Грек гээд олон улсын парламентын жишиг. Яг энэ жишгээр дэлхийн эдийн засгийг уналтад оруулахгүйн тулд үйлчилгээний газрууд шилэн хаалт хийж, урьдчилан сэргийлэх хамгаалалтыг чанд баримтлан ажлаа үргэлжлүүлж байна. Хатуу хөл хорионоос илүү урьдчилсан сэргийлэлтээ сайн хийгээд хэвийн ажиллаж болно гэдгийг харж байгаа.

Энэ жишгээр үлгэрлэх үүднээс УИХ шилэн хаалт тавьсныг зарим хүн эсэргүүцээд байна. Урьдчилан сэргийлэх хамгаалах бүхий л ажиллагааг олон улсын туршлага дээр тулгуурлаж нэвтрүүлэх хэрэгтэй. Гэвч эсэргүүцлийн улмаас шийдвэрээсээ эргэж буцаж байна. Эцэст нь халдвар тархвал хэн хариуцах вэ. УИХ-ын үйл ажиллагаа тэг зогсолтод орж эдийн засаг унавал хэн хариуцах вэ. Тэгэхээр шилэн хаалт, амны хаалт, зай барих зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг аваад үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж болно гэдгийг дэлхийн нийтийн туршлагаас харж болно. Сайн туршлагыг суралцаад хэрэгжүүлж байгаа юм. Эргэж буцсан  шийдвэрүүд их эрсдэл дагуулдаг гэдгийг шилэн хоргыг авсан хүмүүс анхаараарай" гэлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.