Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
"САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРД 569 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЭВЭР АШИГТАЙ АЖИЛЛАХ ТООЦОО ГАРСАН"

УИХ-ын дарга Г.Занданшатар тэтгэврийн зээлийг тэглэх, Салхитын мөнгөний орд зэрэг асуудлаар мэдээлэл хийж байна.

“Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр "Бид Салхитын мөнгөний ордыг өмнө нь эзэмшиж байсан GPF компанитай уулзаж ярилцсан. Тус компани Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бүх нэхэмжлэхээсээ татгалзсан тухай албан бичгээ бидэнд илгээсэн. Ингэснээр хуулийн талаас манай компани Салхитын мөнгөний ордыг ямар ч маргаангүй эзэмших боллоо. Мөн Салхитын мөнгөний орд 569 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллах тооцоог  хийлээ. Энэ бол татварын дараах дүн. Шинэ ТЭЗҮ хийн, батлагдсан нөөцөө 2-3 дахин нэмэхээр ажиллаж байна" гэв.    

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Банкны системийн бүтээгдэхүүн дотор  тэтгэврийн зээл багагүй жин эзэлдэг. Зарим банкны зээлийн багцын арав орчим хувийг эзэлж байна. Төрөөс тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх хуулийг хэрэгжүүлэх явцад Монголбанк зохицуулалтын байгууллагын хувьд заавал энэ үйл явцад оролцон, хүндрэлтэй биш замаар шийдвэрлэх, банкуудад  хууль эрхзүйн зөвлөгөө өгөх ёстой. Энэ зээлийг бондоор сольсноор үүсэх хүүгийн зөрүү, ирээдүйд учирч болох эрсдэл гэх мэт бүх тооцоо судалгааг хамт хийлцэж байна.  

“Эрдэнэс Монгол” таван жилийн хугацаатай, 6 хувийн хүүтэй бонд гаргана, энэ асуудал шийдэлд хүрч байна. Ашиг алдагдлын зөрүү, Монгол банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтэд яаж нийцүүлэх вэ гэдгийг бид их удаан ярилцлаа. Бонд гарснаар банкны баланс дээр тэтгэврийн зээл болоод гарчихсан мөнгийг олон улсын стандартын дагуу бичилт хийх ёстой. Бид тэтгэврийн зээлийг зогсоосон. Бондоор сольсны дараа зургаа хүртэл сарын хугацаатай зээлийг олгож эхэлнэ. Гэхдээ олон улсын зарим практикт энэ төрлийн зээлийг хориглосон байдаг. Иймд бид цаашид энэ зээлийг тэтгэврийн урьдчилгаа хэлбэрээр олгож болно. Урьдчилгаа тодорхой шимтгэлтэй байж болно. Шимтгэлийг банк өөрөө тогтоож болно" гэж хэллээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.