Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан болжээ

Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэжээ.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулиар аймгийн сонгуулийн хорооны дэргэд сонгуулийн автоматжуулсан системийн ашиглалт хариуцан ажиллах мэдээллийн технологийн багийн бүрэлдэхүүнийг баталжээ. Мэдээллийн технологийн багийн гишүүдийн бүрэлдэхүүнийг өмнөх сонгуулиудад ажилласан туршлага, мэргэшсэн байдлыг харгалзан томилсон бөгөөд 27 гишүүн санал авах байрнуудад ажиллах 126 мэдээллийн технологийн даамлыг хариуцан ажиллах юм.

Мөн санхүүгийн тайлангаа хоёр жил дараалан сонгуулийн төв байгууллагад ирүүлээгүй зургаан улс төрийн намыг идэвхгүйд тооцуулахаар холбогдох мэдээллийг Улсын дээд шүүхэд хүргүүлэхээр тогтсон байна.

Улс төрийн намын тухай хуульд зааснаар улс төрийн нам санхүүгийн хагас жилийн тайлангаа жил бүрийн долдугаар сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайлангаа дараа оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн дотор сонгуулийн төв байгууллагад хүргүүлдэг. Улс төрийн нам хоёр жил дараалан санхүүгийн тайлангаа сонгуулийн төв байгууллагад хүргүүлээгүй бол Монгол Улсын дээд шүүх тухайн намыг идэвхгүйд тооцох шийдвэр гаргахаар Улс төрийн намын тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 21 дүгээр зүйлийн 21.1.2-т заасан.

2025, 2026 онд Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 намаас Монголын Либерал нам, Монголын Эмэгтэйчүүдийн Үндэсний Нэгдсэн нам, Хамуг Монголын Хөдөлмөрийн Нам, Монгол Шинэчлэлт нам, Зүй ёс нам, Ардчилал Шинэчлэлийн нам санхүүгийн тайлангаа Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлээгүй. Сонгуулийн ерөнхий хорооны Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газраас улс төрийн намуудад санхүүгийн тайлангаа хуулийн хугацаанд ирүүлэх талаар 2025 онд 15 албан бичиг, 2026 онд нэг албан бичиг хүргүүлж, удаа дараа холбогдон шаардлагатай мэдээлэл, зөвлөмж өгч ажилласан ч тайлангаа ирүүлээгүй байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.